
Хуваарийн дагуу өнөөдөр ШИНЭ намын зөвлөл хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр товлосон байна.
НЭГ: Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал /эх үүсвэр, шугам сүлжээ, түлшний хангамж, үнэ тариф, сэргээгдэх эрчим хүч/, төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хэрэгжилт болон тус салбарт оруулсан гадаад. дотоод /улс, нийслэлийн төсөв болон хувийн хэвшил/ хөрөнгө оруулалтын үр өгөөж.
ХОЁР: Бичил уул уурхайн бодлогын асуудал
ГУРАВ: УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүд.
• Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
• Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагах мөрдөх журмын тухай хуулийн төсөл
• Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг. нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.