Н.Номтойбаярыг явуулах уу
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хүргүүлсэн юм. 

УИХ-ын тухай хуулиар:

 6.9.Доор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ:
 6.9.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;
 
 6.9.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан.
 
6.11. Улсын Их Хурал чуулганы үеэр энэ хуулийн 6.9.1, 6.9.2-т заасан санал хүлээн авсан бол ажлын 2 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байдаг. 
 
Ерөнхий прокурор УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг баасан гарагт  УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, хэлэлцэн шийдвэрлэх гэсэн боловч дэд хорооны хоёр гишүүн гадаадад томилолттой байж таарав.  Энэ талаар Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж “Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн. Халдашгүй байдлын дэд хороо гурван гишүүнтэй дэд хороо хуралдлаа. Д.Лүндээжанцан гишүүн Ерөнхий прокурорын санал ирэхээс өмнө гадаад явсан. Ч.Улаан гишүүн санал ирсний дараагаар гадаад явсан. Харин Д.Лүндээжанцан, Ч.Улаан хоёр хуралд байлцаагүй. Дэд хорооны гишүүд бүрэн ирцтэйгээр хуралдаж, шийдвэр гаргая гэж үзсэн. Д.Лүндээжанцан 19-нд ирнэ, Ч.Улааныг дуудуулна. Тиймээс хоёр гишүүнийг ирэхээр дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж шийдвэрлэнэ. Ирэх 7 хоногт асуудлыг шийдвэрлэнэ”  хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Мөн хэрэг шалгагдаж дуусаагүй прокуророос нууцын зэрэгтэй ирсэн, нууцтай холбоотой асуудал учир ямар асуудлаар шалгагдаж байгааг мэдээлэх боломжгүй гэдгийг Ерөнхий прокурор хийгээд Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж мэдэгдлээ. Ямартай ч хуулийн дагуу өнөөдөр Н.Номтойбаярын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-01-22 08:22:17
    Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлээгүй бол 2020 оны УИХ-ын сонгуульд МАН 5-аас доошгүй суудал алдана. Итгэлт баян, Буян чавганц, 1 төлөг хариулага
    202.131.250.130
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн  2020-01-22 07:13:50
    ийм ёс суртахуунгүй хүн ард түмний элч байх эрхгүй. явуулж сургамж өгөх хэрэгтэй.
    203.217.139.225
    Мэдэгдсэн Хариулах
  • НОМТ 2020-01-22 01:40:02
    ЦАЛИНГҮЙ Л БОЛЦГООНО ДОО.
    202.179.26.221
    Мэдэгдсэн Хариулах
  • Э 2020-01-21 19:05:01
    Энэ хүүхдийг ордноос зайлуулах нь зөв,,
    142.112.135.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-01-20 15:36:49
    Ene jaal uls tord baix esgyi xynii neg !!!
    109.88.168.40
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2020-01-20 10:06:59
    Номт байнга хэл ам таталж, зодоон нүдээн гэмт хэрэг, үхэл зэрэг зүйлсээр өөрийгөө бүчүүлж явдаг дэндүү их мөнгө хөрөнгөндөө эрэмшсэн залуу шиг санагддаг.
    202.9.46.19
    Мэдэгдсэн Хариулах
  • з 2020-01-20 07:35:26
    зайлуулаач хөгийн новшийг авч үлдвэл хэдэн өвгөчүүл хахуул авсан нь ойлгомжтой гэж ард түмэнчинь үзнээ. ичих булчирхайтай бх байлгүй дээ. .
    192.82.66.172
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-01-20 07:32:47
    Ene hogiin shaariig zailuulaach.
    202.72.244.219
    Мэдэгдсэн Хариулах
  • suhee 2020-01-20 06:02:03
    AAV MI UUL NI HUUGEE HUMUUJUULEH GEJ TSETSERLEGT YAVIULSAN ENE MAHAN TOLGOID MEMER BOLSONGII DEEEE
    117.136.3.141
    Мэдэгдсэн Хариулах
  • НЯМТАЙШИР 2020-01-20 05:47:25
    ЗӨӨЗӨ .... ЦАЛИНГИЙ НЬ ӨГӨХӨӨ БОЛЬЁ ДӨӨ
    202.179.26.221
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-01-20 04:53:58
    Энэ тэнэг бацааныг дахиж хармааргүй байна
    202.21.116.78
    Мэдэгдсэн Хариулах
    • irgen. 2020-01-21 11:57:28
      Batsaan bishee naadahiin chin nas yavj ogson.Uhaan ordoggui ulig bolson tenegees Tsagaansuvargaa avaachee.Hulgain zamaar avsan shuu.
      66.181.190.10
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-01-20 04:37:08
    Алтан гулдмайнууд нь одоо л нэг хэрэг болох байх даа
    59.153.115.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2020-01-20 01:57:07
    Бөөрөнхий хэдэн хөгшчүүд Номтойбаярын явуулах үгүй г шийдэх хойно Номтойбаярт айх аюулгүй Хэдэн өвөө нарт мөнгө амлаад л болоо.
    202.70.37.2
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2020-01-20 00:50:15
    Yawuulaa zailuul !
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах