“Улс төрийн нам орон нутгийн сонгуульд оролцож үл болно” гэсэн заалтыг нэмэх санал гаргав

ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болд, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргал, УИХ дахь Зөвлөлийн ажлын албаны дарга Б.Гантулга болон МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл нар өнөөдөр мэдээлэл хийж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд оруулах улс төрийн 23 намын байр суурийг нэгтгэсэн саналын талаар мэдээлэл хийлээ.

Уг саналд:

Нэг. Сум, дүүргийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгуульд иргэн нэрээ дэвшүүлж өрсөлдөнө гэсэн заалтыг оруулах

Хоёр. Сурталчилгааны хугацааг 1 сар болгох

Гурав. Мөрийн хөтөлбөрт ёс төдий аудит хийлгэх үүрэгжүүлсэн заалтыг хасч, сонгогчдоор шүүлгэдэг болох

Дөрөв. Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн олон зүйл заалтуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх, төрийн албанд 10 жил хүртэл ажиллахгүй байхаар хуульчилж санкцыг хүчитгэх

Тав. Сонгуулийн ирцийг 50+1 хувь байхаар хуульчлахаар тусгасан байна.

Өнөөдөр нэг сая орчим хүн 36 намаар дамжин улс төржиж байна. Сонгуульд ялсан нам засгийн эрхийг барихдаа намынхаа гишүүдийг төрийн албан тушаалд томилж, эрх мэдлээ ашиглан намдаа хөрөнгө босгох үүрэг хүлээлгэдэг. Нөгөөтэйгүүр, хөрөнгө мөнгөтэй хүмүүс намыг санхүүжүүлснээр төсөл, тендерүүдийг авч, улмаар намын удирдлагуудыг худалдан авдаг.

Харин ялагдсан намынхан гудамжинд гарч, тэдний хүрээллийнхэн болох гэр бүл, төрөл саднаараа хэлмэгддэг, ялангуяа орон нутагт. Ажлаас шахагдаж гарсан хүмүүс эрх баригч хүчний сайн, муу бүх ажлыг муулах сөрөг хүчний ажил хийдэг. Энэ нь олон ургальч үзлийг уралдуулах бус сөргөлдсөн, талцсан ард түмнийг бий болгож байна. Цаашид энэ хэвээр үргэлжлэх юм бол 400 сонгогчтой суманд 40 нам үйл ажиллагаа явуулж, 10 сонгогч тутамд нэг нам оногдон, хашаа бүр, өрх бүр талцан хуваагдах нөхцөл байдал үүсч байна.

Иймд Орон нутгийн сонгуулийн хуульд “Улс төрийн нам орон нутгийн сонгуульд оролцож үл болно”, Улс төрийн намын тухай хуульд “Сум, дүүрэгт улс төрийн намын салбар нэгж байгуулж үл болно” гэсэн заалтыг тус тус нэмж хуульчлах нь зүйтэй гэж үзэж буйгаа Хэвлэлийн хуралд оролцогсод тайлбарлаж байлаа. Ингэснээр Улс төрийн намуудын санхүүгийн хэрэгцээ багасаж, Төрийн албаар дамжин санхүүжилт босгох шаардлага хумигдана. Мөн хөрөнгө чинээтэй хүмүүсээс хамаарах хамаарал багасах юм. Түүчнлэн намууд хоорондоо өрсөлдөж, хөрөнгө хүчээ барах бус, сум, дүүрэг, хороо, багууд хөгжлөөрөө уралддаг болно хэмээн үзэж байгаа юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-01-20 08:38:47
    100 хувь, зөв санаа
  • Бат 2020-01-19 02:46:52
    Энэ их зөв санаа шүү ялангуяа сумын төвшинд намчирхал газар авч нутгийн ах дүү нар бие биендээ орохоо болж нам ард түмнийг ёстой тангараг тасалуулж байна
  • иргэн 2020-01-17 12:59:07
    шинэ намыг эсэргүүцэгсэд манан будантайгаа сарних болтугай .
  • Зочин 2020-01-17 11:16:36
    За энэ шинэ нам гэж юм байдаг юм бэ хоер гишуунтэй тэгээд юун том юм яриад байна даа болье 2020 онд сонгохгуй биз дээ
  • Бат 2020-01-17 11:02:42
    Энэ их зөв санаа шүү ялангуяа суманд ах дүү нар намчирхаад бие биенийхээрээ орохгүй болчихсон чухамдаа бидэнд нам ямар хамаа байна ёстой тэнэглэл шүү
  • Зочин 2020-01-17 07:46:22
    Зөв санал санаачилга байна. Дэмжих хэрэгтэй...
  • иргэн 2020-01-17 07:28:23
    нэртэйгээр нь сум орон нутагт хун амьдарч ул болно гээд хуульчилчих шезо иргэдийн нэгдсэн намд хедее орон нутгаас элсэх шезотой хун олдохгуй байгаам бна л даа