
АН-ынхан УИХ-ын сонгуульд нэр дэвшвэл 100 саяыг намдаа тушаахаар болсон. Нэгэнт намын удирдах түвшнийхэн ийм шийдвэр гаргасан учир намын гишүүд нь үг дуугүй дагахаас өөр аргаггүй болсон байна. Үүнээс үүдэн сонгуульд нэр дэвших хүсэлтэй АН-ын зарим гишүүд гэр сууцаа хүртэл зараад эхэлсэн тухай УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэрбээр “Найз маань хоёр өрөө байраа зараад 100 сая төгрөг АН-даа хандивлаад УИХ-ын гишүүн болоод хаус авах гэнэ” хэмээсэн байна.
О.ОНОН