Хар тамхи зөөвөрлөсөн консул Б.Баттүшигийн гар утасны мэдээллийг сэргээж байна
 

ХБНГУ-ын Дрезден хотноо машиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан, Монгол Улсаас Истанбул хотод суугаа Ерөнхий консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарт холбогдох хэргийн ээлжит шүүх хурал ирэх даваа гарагт болно. 

Үүнтэй холбоотойгоор Дрездений тойргийн шүүхийнхэн Ерөнхий консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг Чехээр хэрхэн зорчсон, ямар хүмүүстэй холбогдсон, хаана буудалласан зэрэг мөрдлөгүүдийг хийж байна. Мөрдлөгийн үеэр   ХБНГУ-ын Эрүүгийн болон Гаалийн асуудал хариуцсан Холбооны Цагдаагийн Газрын удирдлагад Монголын Цагдаагийн байгууллагын нэгэн албан тушаалтан “Бид хурандаа Б.Баттүшигт хар тамхины  сүлжээнд нэвтрэх тушаал өгөөгүй, хар тамхи өгч явуулаагүй” хэмээн мэдэгдээд байгаа аж.   

Мөн консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарын хэргийг шалгах явцад мөрдөн байцаагч, шүүгч, прокуроруудыг гайхшруулсан баримт, нотолгоо шинээр гарч ирсээр байгаа талаар Германы TAG24 сайт мэдээлсэн байна. 

Тус мэдээлэлд ноён Б.Баттүшиг өмнө нь Монголын тусгай албаны даалгавар биелүүлж явсан гэж шүүхэд мэдүүлснийг батлах гэрч гарч ирсэн байна. Тухайн гэрч “Б.Баттүшиг нь Монголын ЭСЯ-дад үүрлэсэн гэмт хэргийг илрүүлэх үүрэгтэй байсан юм” гэжээ. 

Тодруулбал, Б.Баттүшиг нь гэмт хэргийг илрүүлэхийн тулд хар тамхи наймаалцаж буй мэтээр авч явах тушаал авсан гэж мэдүүлжээ

Мөн  Дрездений тойргийн шүүхийнхэн хэргийн газраас олдсон дэд консулын хагарсан гар утаснаас 1000 гаруй мэдээллийг сэргээгээд байгаа тухай тус сайтад мэдээлжээ. 
 

Эх сурвалж: Штеффи Сур. https://www.tag24.de/nachrichten/dresden-landgericht-mongolen-maerchen-70-kilo-heroin-geheimdienst-1355956

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗАЛУУ 2020-01-20 23:34:38
    Гэмгүй хүмүүсийг хэрэгт оруулж гүтгэх гэж хар тамхи үзүүлэн өдөөн тухирч ажлаа явуулдаг Тагнуулын байгууллага гэж одоо яаж байхав дээ Ямар 37 оны үe биш
  • Зочин 2020-01-20 00:47:12
    За ёстой шаана биз... Ямар кино биш дээ хахаха
  • Пээ 2020-01-20 00:29:48
    Ёстой элгийн юм болноо. Мөнх очир минь
  • Лорд 2020-01-18 12:19:03
    Ийм тэнэгээр хэн тагнуул хийлгэх юм бэ! Битгий үзсэн киногоо амьдрал дээр бас ажил дээрээ холиод бай! Германчуудыг тэнэг гэж бодоо юу? Муу Улсын нэр гутаагчаа!
  • Зочин 2020-01-18 04:55:48
    Ээ чаваасдаа ийм тагнуулч гэж байдаг л юм байна Монгол улсад бид нууцлалгүй тусгаар улс биш болж дээ ард түмэн луйварчидыг сонгосоор 30 жил улс биш боллоо..
  • яана даа 2020-01-18 01:18:03
    монгол ТАГНУУД 70 КГ хар тамхиа хаанаас авсан вэ?
  • irgen. 2020-01-17 15:52:43
    yamarhan yaduu setgelgee, yasan ch bolovsrol medleggui shunahai,teneg humuus 've.Mongol shig edneer togluuldag uls oron haana baihav dee.
  • Зочин 2020-01-17 13:29:56
    Мэнгэтийн удирдлага доор байдаг хүмүүс шүү дээ. Мэнгэт хариуцлага хүлээж огцрох ёстой.
  • zochin 2020-01-17 13:26:57
    германуудыг мал гэж бодож байвал горьд шуу. Монгол шиг ялзарсан шуухтэй гэж бодож байна уу? Чи унэнгээ хэлсэн нь дээр шуу эзэн чинь Цогтбаатар Хурэлсух гэдгий...
  • А 2020-01-17 11:20:49
    Жаахан тамлаад өгөөсэй өөр юу юу гэж хуцахыг нь харах юмсан
  • Штерлиц 2020-01-17 06:46:50
    Ардчилсан орны хуулийн байгууллага юм даа
  • Штирлиц 2020-01-17 03:37:11
    Гестапо сайн шалгаад өгөх байлгүй
  • Иргэн 2020-01-17 03:32:58
    Гадныхны нүдийг бүлтийлгэж, чихийг нь дэлдийлгэх гайхалтай сюрпризүүдийг манай цагаан захтан хулгайч нар найруулан тавьсаар л....
  • зочин 2020-01-17 02:59:18
    АЯГҮЙ БОЛ АРД НӨГӨӨ ХУРЦ Л БАЙГАА ДАА
    • irgen. 2020-01-17 15:37:27
      Hurtsiin shurguulsan hulgaichuudiin neg bizee.Yag Hurts shig toriin ner barij hergees multrahiig oroldoj baih shiv dee.Mangar teneg gehees oor ug oldohgui ni
  • Mongol 2020-01-17 02:11:33
    Лаг юм аа, хар тамхи зөөгөөд л дунд нь орж байгаад бүгдийг нь барих гэж байж яг Америк кино шиг айн?Хэдэн кино үзсэнээс өөр шидгүй нөхдүүд...