Улсын хэмжээнд  36.6 мянган өнчин хүүхэд байна
Улсын хэмжээнд 2019 онд 36.6 мянган өнчин хүүхэд байгаагийн 3.1 мянга нь бүтэн өнчин хүүхэд, 33.5 мянга нь хагас өнчин хүүхэд байна. Нийт өнчин хүүхдийн 3.6 мянга нь 0-4 насны, 9.2 мянга нь 5-9 насны, 12.7 мянга нь 10-14 насны, 4.0  мянга нь 15 насны, 3.6 мянга нь 16 насны, 3.6 мянга нь 17 насны хүүхэд байна.

Бүтэн өнчин хүүхдийн тоо 2019 онд өмнөх оноос 6 хүүхдээр буурч, хагас өнчин хүүхэд 202-оор өсжээ.

Өрх толгойлсон эх 2019 онд 69.5 мянга болж, өмнөх оноос 2542-оор, өрх толгойлсон эцэг 18.4 мянга болж, өмнөх оноос 1 037- оор тус тус буурчээ. Өрх толгойлсон эхчүүдийн 38.1 мянга нь 3 хүртэлх, 24.7 мянга нь 3-5 хүртэлх, 6.7 мянга  нь 6, түүнээс дээш гишүүнтэй өрхийг толгойлж байна.

18 хүртэлх насны 4, түүнээс дээш хүүхэдтэй өрхийн тоо 48.2 мянга болж, өмнөх оноос 2 948–аар өссөн байна. Нийт 18 хүртэлх насны 4, түүнээс дээш хүүхэдтэй өрхийн 33.6 мянга нь 4 хүртэлх, 9.0 мянга нь 5 хүртэлх, 4.5 мянга нь 6 хүртэлх, 1.2 мянга нь 7, түүнээс дээш хүүхэдтэй өрх байна.

Ганц биеэрээ амьдарч буй өндөр настай хүний тоо 2019 оны эцэст 39.2 мянга болж, өмнөх оноос 447-оор буурсан байна. Ганц биеэрээ амьдарч буй өндөр настай нийт хүний 10.3 мянга нь 60, түүнээс дээш насны эрэгтэйчүүд, 28.9  мянга нь 55, түүнээс дээш насны эмэгтэйчүүд байна.

Тэтгэвэр, тэтгэмж тогтоогдоогүй өндөр настай хүний тоо 2019 онд 3119 болж, өмнөх оноос 597-оор нэмэгдсэн байна. Тэтгэвэр, тэтгэмж тогтоогдоогүй өндөр настай хүний 1.1 мянга нь 60, түүнээс дээш насны эрэгтэйчүүд,
2.0 мянга нь 55, түүнээс дээш насны эмэгтэйчүүд байна.

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2020-01-17 02:21:56
    Үр хүүхэдтэй болох хүний эрх л гэх байх тийм байх үүнийн эсрэг талд эцэг эхийн үүргээ биелүүлэхгүй байгаа шаарнуудад төрийн төмөр нүүр хэрэгтэй байна