
Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс Оюу толгой ХХК-ний Гүйцэтгэх захирал Армандо Торрест өнөөдөр Оюу толгой ХХК-ний төв байранд очиж, шаардлага хүргүүллээ. Уг шаардлагад Оюу толгой ХХК-ний ажилчдын эрх ашгийг хамгаалах асуудлыг тусгасан байна.
Шаардлагын талаар Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний Тэргүүн А.Эрдэнэбаяр “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүний хувиар энэ шаардлагыг хүргүүлж байна. Ажлын хэсэгт орж, ажиллахад нэлээдгүй асуудлууд гарч ирсэн. Тухайлбал, Оюутолгойн ил болон далд уурхайд хөрсний хагарал үүсэж төлөвлөсөн ажлын горим зөрчигдөж, аваар осол нуралт үүсэх эрсдэл бий болсон. Дубайн гэрээг үйлдсэнтэй холбоотойгоор Өмнөд Африкийн Стандарт Чартеред банкинд Оюутолгойн ордыг зургаан тэрбум долларын барьцаанд тавьсан тухай, уурхайн хаалтын ажиллагааны дараа цөмийн хог хаягдал булшлах эсвэл атомын цахилгаан станц барих тухай, баяжмал нэрийн дор дагалдах 21 нэр төрлийн ховор элементийг хууль бусаар татваргүй хил давуулж байгаа тухай геологийн төв лобартори болон улсын үйлдвэрийн газруудтай хууль бус нууц гэрээ үзэглэсэн хохирлын тухай, Оюутолгойн гадаад удирдлага нь хөдөлмөрийн нөхцөлийг үнэлгээг хийснээр ажилтнуудын цалин эрс буурсан тухай дүгнэлтийг ажлын хэсгийн гишүүний хувиар гаргаж УИХ-ын Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын ажлын хэсэгт хүргүүлсэн. Мөн өнөөдөр Оюу толгой ХХК-ний Гүйцэтгэх захирал Армандо Торрест хоёр нөхцөлтэй шаардлага хүргүүлж байна.
1. 2490 үндсэн ажилчид байдаг ба 15 мянган гаруй гэрээний ажилчид гэж ярих асуудлыг цэгцэлж бүгдийг үндсэн ажилтан болгож цалинг нэмэгдүүлэх,
2. Тус уурхайн ажиллах хугацаа 14 хоног, амралтын хугацаа 7 хоног байгаа нь алс холын аймаг. орон нутгаас очиж ажилладаг ажилчдын гэр бүлийн харилцаанд ноцтой асуудал үүсэж байгааг анхаарч хугацааг шийдвэрлэж 14 хоног болгох.
Дээрх хоёр асуудлыг нэн тэргүүнд онцгой анхаарч шийдвэрлэхийг хүсэж шаардлага хүргүүлж байна” гэлээ.
О.ОНОН