Агаарын дүүжин тээврийг хэрэгжүүлэх асуудлаар санал солилцлоо

Нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх, чанарыг сайжруулах төрөл хүртээмжийг нь нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод агаарын дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Нийслэлийн Засаг дарга А/198 дугаартай захирамж гаргаж ажлын хэсэг томилон гаргаснаар төслийн бэлтгэл ажил хийгдэж байгаа юм.

Агаарын дүүжин тээврийн төслийн хүрээнд эхний ээлжинд Баянхошууны уулзвараас Ханын материал-3, 4-р хорооллын эцэс хүртэл чиглэлд 16 минутын зайтай, цагт 3000 зорчигч тээвэрлэх агаарын дүүжин зам буюу Cable car барихаар төлөвлөжээ. Тус ажлын хүрээнд өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан  Бүгд найрамдах Франц улсрын Пома группын төлөөлөгчидтэй уулзаж, агаарын дүүжин тээврийн төслийн талаар санал солилцлоо. Уулзалтанд Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Мерлин, Пома группын дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн Фелли Фабиан тэргүүтэй төлөөлөгчид болон нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Нийтийн тээврийн газрын дарга Ч.Сайханбаяр, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөр, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав нар байлцав.

Талууд дараагийн шугамууд дээр санал солилцож санхүүжилт батлагдсан тохиолдолд хэдий хугацаанд төслийг хэрэгжүүлэх талаар нэлээн дэлгэрэнгүй ярилцав. Төслөөр зөвхөн ганц шугам биш, цаашлаад хэрэгцээ шаардлагатай байгаа олон газруудад дүүжин тээврийн үйлчилгээг нэвтрүүлнэ гэж үзэж байгаагаа хотын Захирагч С.Амарсайхан илэрхийлэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-01-16 11:38:31
    Нисэх Яармаг Буянт Ухаа,Шинэ Яармаг чиглэлд хийсэн бол??? Нисэх тийш зам өглөө орйогүй битүү ялангуяа ажил тарах үед Нисэхээс Хотруу явах зам таг битүү байна да...
  • зочин 2020-01-16 04:23:25
    Соц үед Зайсан-с ийм дүүжин тээвэр явуулна гэж ярьдаг бсан даа.Хий хоосон яриа биш гэж бодож бн.Түгжрэхгүй амар шд.Түгжрэлд явж бхад үнэндээ нисмээр санагддаг ш...
  • зочин 2020-01-16 02:49:41
    Амарсайхан гэдэг нөхөр өөрийнхөө Зайсангийн байшинлуу нэг дүүжин кабин татах гээд л худлаа тойруулаад байгаан. Наадах чин нийтийн тээврийн хэрэгсэл яавч биш
  • irgen 2020-01-16 02:35:01
    metro ni deer dee demii hurungu biz dee heseg humuusiin togloom bno doo
    • Дэмжигч 2020-01-17 01:31:47
      Санал нэг байна. Ядахдаа хүмүүс даарахгүй зорчих боломжтой болвол хүмүүс унаагаа тавиад метрогоор явах сонирхолтой болно.
    • Зочин 2020-01-16 11:39:45
      Яг тийм.. Санал нэг байна. Хөх хот сая шинэ метротой болсон байна. Бөглөө алгоо алго. Яваад ирлээ. Метро чинь л ёстой гоё тээвэр байна.
      • Зочин 2020-01-16 11:41:27
        Агаарын дүүжин чинь: Тог тасарвал манийг хэн ирж буулгах вэ? Агаарт хоног төөрүүлж ккк балрах юм биш бээз??? Дэмжиж байна аа. Гоё санаачлага гаргаж байгаад
  • Бат 2020-01-16 02:20:21
    Хэр их хүн зөөж чаддаг юм болдоо оргүй дор охинтой гэдэгсэн