Цас мөсөн хотхоны нээлт Харбин хот
БНХАУ-ын Харбин хот нь Хятадын зүүн хойд хязгаарт орших Хэйлунжян мужийн төв бөгөөд 10.98 сая гаруй хүн амтай. Жил бүрийн нэгдүгээр сарын 4-ний өдрийг цас мөсний баяр болгон тэмдэглэж, бүх нийтээрээ амардаг уламжлалтай аж. Энэ жилийн 36 дахь удаагийн цас мөсний баярт Харбин хоттой харилцаатай 21 орны 42 хотын 280 гаруй зочин төлөөлөгч оролцсон.

Харбин хотод зохион байгуулагддаг олон улсын цасан болон мөсөн баримлын тэмцээн сүүлийн жилүүдэд өргөжиж оролцогчдын тоо ч нэмэгдэх болжээ. Мөн цас, мөсөн хотхон дотоодын төдийгүй гадныхны зорин ирдэг газар болсон байна. Энэ жилийн нээлтийн арга хэмжээ болсон мөсөн хотхоны хувьд 600.000 ам метр талбайг эзлэх бөгөөд нийт бүтээлд 220.000 шоо метр мөс орсон байна. Мөсөн хотхоны бүтээн байгуулалт 12 дугаар сарын 20-доос эхэлж 360 цаг зарцуулсан аж.





















Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Саруул 2020-01-24 07:24:17
    Наадах тэмцээнд чинь Монголоо төлөөлөөд манай хэдэн залуус сүүлийн хэдэн жил л оролцож шагналт байрыг нь эзэлж байгаа шүү, Тэднийгээ урамшуулж алдаршуулах хэрэг...
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах