
Монголын анхны спорт зураач, сод авьяастан, тэмцэгч Л.Өнөрчимэгтэй ярилцлаа.
-Таныг БЗД-ээс УИХ-ын сонгуульд нэр дэвших шийдвэр гаргаад байгаа талаар мэдээлэл цахим орчинд тархсан байна?
-Таныг БЗД-ээс УИХ-ын сонгуульд нэр дэвших шийдвэр гаргаад байгаа талаар мэдээлэл цахим орчинд тархсан байна?
-Би тийм мэдээлэл бэлдээгүй. Тэр мэдээллийг бэлдэж тавьсан хүмүүсийг олж уулзах хэрэгтэй байх. Би саяхан MGL телевизээр “Би УИХ-д нэр дэвших тухай бодоогүй” гэдгээ хэлсэн.
- Яагаад таныг нэр дэвшихээр болсон тухай яриа гарах болов ?
-Ард түмэн л энд тэндээс залгаж “Та нэр дэвш. Та гарахгүй бол өөр хэнийг шаардлага хангасан гэж үзэх юм” гэж байгаа. Гэхдээ би хэн нэгний ятгалгаар шийдвэр гаргахгүй ээ... Шинэ жилээр ШИНЭ намын дарга Ж.Батзандантай зүгээр л нэг баярын зураг даруулсан. Тэр зургийг тавиад Ж.Батзандан биччихсэн юм шиг л оруулсан байна лээ. Ж.Батзандан энэ зургийн төлөө намайг тоож миний тухай бичих тийм завтай хүн биш шүү дээ...
-Танд УИХ-ын сонгуульд нэр дэвших бодол байна уу?
-УИХ-д зай эзлэх, бусдын гар хөл болсон юмнууд нэр дэвших юм бол өөрөө байтугай Ард түмнээ олноороо нэрээ дэвшүүлэхийг уриалах болно. Нэр дэвшигчид бол над шиг олон олон шалгуур давсан байх ёстой. Адгийн наад зах нь мэргэжлээрээ тултал ажиллаагүй, Монголын нэрийг Дэлхийд гаргаагүй, зовлон зүдгүүр үзээгүй, тэмцэл хөдөлгөөн хийгээгүй тийм л хүмүүс нэр дэвшиж байна. Гэтэл би Монгол Улсыг удирдах хэмжээний шалгуур давчихсан хүн шүү дээ! Ард түмэн намайг юун тэр УИХ вэ? Түүнээс дээгүүр Ерөнхийлөгчид нэр дэвших хэмжээнд үнэлж харсаар байна шүү дээ. Гэтэл би хуулиа баримталж хуулийн дагуу судалгаа хийж байна. Хуулийн дагуу Ерөнхийлөгчид нэр дэвших юм бол намын гишүүн болох ёстой юу, ард түмнээсээ улс төрд шууд оролцоотой байх ёстой юу гэдгийг эхлээд мэдэх ёстой юм л даа.
-Та аль нэг намд орох уу?
-Би чинь Намгүй Монгол хөдөлгөөний Тэргүүн шүү дээ. Иргэд намайг намд орвол ШИНЭ намд л ороорой гэх юм.

-Мэргэжил гэснээс та ямар сургууль төгссөн, ямар боловсролтой хүн билээ?
-УБДС-ийн Зураг хөдөлмөрийн багш мэргэжлээр төгссөн. Зургийн багш МУЭ-ийн зураач. МУБИС-д 1998 онд Боловсрол судлалаар Магистр зэрэг хамгаалсан. Одоо МУБИС-ийн докторант. Олон улсын мэргэжлийн зургийн багш мэргэшилтэй, олон улсын шагналтай. Судлаач. Дэлхийн уран зургийн түүхэнд Art sport урсгал төрлийг үндэслэгч Монголын хамгийн анхны Спортлог зураач. ОУ-ын хэмжээнд Оюуны спортын НЭЭЛТ хийчихсэн. Зургийн спортын онол арга зүй стандарт статус тeором тeхнологи бүхнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр биeт хүний хөгжлөөр туршилт судалгаагаар хийж боловсруулчихсан. Дэлхийд түүгээрээ танигдаж олон улсад өрсөлдөгчөө 30 орчим жил хүлээж буй анхдагч бүтээгч сэтгэгч хүн шүү дээ! Би хийсэн бүтээсэн зүйлээрээ Монголдоо ч гэсэн өрсөлдөгчгүй 30 жил явсаар ирлээ. Одоо улс төрд ороход яагаад болохгүй гэж бас бодох зүйл байлгүй яахав дээ.
-Та одоо ямар ажил хийдэг вэ. Бизнес эрхэлдэг үү?
-Зав гарах бүрдээ уран зургаа зурж байна. Өрхийн орлого бол зургаа зурж л үүгээрээ л амьдралаа авч явдаг юм. Бизнeс эрхэлдэггүй.
-Он солигдох мөчид таны бичсэн Ерөнхийлөгчид хандсан пост чинь олон нийтийн шүүмжлэлийг хүлээсэн. Чухам яагаад тийм пост бичих болов?
-Би он гарангуут Ерөнхийлөгчийн мэндчилгээнд бухимдаад өөрийн фэйсбүүкдээ “Цустай цусгүй алуурчин минь чи үхвэл таарна” гэж бичсэн. Хүмүүс их дайрсан. Тэгээд л тайлбар сэтгэгдэл бичихээр тэр нь алга болоод байсан. Би амьд хакер байдаг гэдгийг мэдсэн. Хүмүүс лайк дараад сэтгэгдэл бичингүүт алга болчихоод байсан. Хөлсний бичээч нар чатаар орж ирээд ална тална гэх болсон. Гэхдээ би яллаа шүү дээ! Ард түмэн тэнэг биш. Сэтгүүл зүй ч намайг шударга үнэний төлөө зүтгэж ингэж айхгүй тэмцсэнийг минь баталлаа.
-Таны тэмцлийн хэлбэрүүд хүмүүсийн анхаарлыг татаж, заримдаа магтаал шүүмжлэл хослон дагуулж байна л даа?
-Би бүх тэмцэлдээ хайртай. Уйлсан, хашгирсан халтар царайтай ядарсан гээд... тэр л олон олон тэмцлүүд маань цаг үеэ олсон. Дандаа түрүүлж эхэлсэн манлайлсан ялсан үр дүн нь гарсан ийм байлаа. Нийгмийн ихэнх үзэгдэлд нийт иргэдийн дийлэнх нь маш бүдүүлэг авир уур уцаар бухимдал муухай яриа үг хэллэгтэй байгаа учраас тэр л хэл нэр томъёогоор нь л ярьсан талууд бий. Ингэснээрээ ч гол сануулах сэрэмжлүүлэх гэсэн зүйл маань бүрэн хүрчихдэг юм. Тэмцлийн өөрийн гэсэн өнгө гэхэд болно.
-Гүтгэж доромжлох бүрт та юу боддог вэ?
- Намайг хар залуугаас минь гал гаргадаг Өнөрмаа гэж гүтгэсэн. Намайг элдвээр гүтгэж доромжловч долоон бурхан од шиг гялалзах болно оо... Би ямар гал гаргадаг Өнөрмаа юм уу? Би ямар Осоржамаагийн төрсөн эх нь юм уу? Би ямар тэмээний аялалын Байгальмаагийн төрсөн эгч нь юм уу? Би ямар бурхнаар бөөлждөг хүүхэн юм уу? Би ямар тэнэг шизотой юм уу? Би ямар галзуу юм уу? Намайг ингэж худлаа бараг 30 жилийн турш үргэлжлэл ихтэйгээр одоо бүр цахим eртөнцөөр дүүрэн гүтгэлэг хийцгээж байна!? Ганц хүн рүү арай л уу тээ?! Иймд намайг угаасаа УИХ-д нэрээ дэвшүүлээд ялчихвий дээ гэж ямар их тоож байна вэ тээ?! Булавч бултайж даравч далдайж явна хө.
Угаасаа Монгол хүн бүрийн тоогоор зовлон зүдгүүрийг үзэж даван туулж чадсан учраас надаас өөр хүн энэ их замбараагүй нийгмийг Монгол Нээхэм болгон цогцлоон бадрааж Намгүй Монголоор Төрөө төвхнүүлж Үнэт Эс хуулиар Улсаа нэгтгэж Хатан Хаант Төрөө мандуулах цорын ганц Суу билэг нь байх Тэнгэрийн таалал бусдад байхгүй хийгээд санааны зоргоор Оюуны хулгайч бүр энэ бүхнийг дураараа хийж оролдож чадахгүй юм шүү!
Угаасаа Монгол хүн бүрийн тоогоор зовлон зүдгүүрийг үзэж даван туулж чадсан учраас надаас өөр хүн энэ их замбараагүй нийгмийг Монгол Нээхэм болгон цогцлоон бадрааж Намгүй Монголоор Төрөө төвхнүүлж Үнэт Эс хуулиар Улсаа нэгтгэж Хатан Хаант Төрөө мандуулах цорын ганц Суу билэг нь байх Тэнгэрийн таалал бусдад байхгүй хийгээд санааны зоргоор Оюуны хулгайч бүр энэ бүхнийг дураараа хийж оролдож чадахгүй юм шүү!
-Таныг Өэлүн Өнөрчимэг гэх юм билээ. Ямар учиртай юм бэ?
-Тийм. Өэлүн гэж Миний Аав Ээж Өвөг дээдсийн минь ургийн овог юм.
-Ярилцсан танд баярлалаа.
О.ОНОН