Өнгөрсөн мягмар гаригт БНХАУ-ын Шанхай хот руу нислэг үйлдэхээр хөөрсөн Delta Air Lines-ийн онгоц Лос-Анжелесийн олон улсын нисэх онгоцны буудалд ослын буулт хийжээ. Онгоц хөөрсний дараахан хөдөлгүүрт нь асуудал гарсан учраас буцаж газардах шаардлага тулгарч аюулгүй газардахын тулд онгоцны шатахууныг асгах хэрэгтэй болсон байна. Онгоцны шатахуунаа асгасан газар нь ерөнхий боловсролын сургуулийн орчим таарсан байна.
Тухайн газарт онгоц шатахуун асгах гэж байгааг урьдчилан мэдээлж, түргэн тусламжийн машин бэлдэж шаардлагатай бусад арга хэмжээг авсан байна. Гал түймэртэй тэмцэх албаныхны мэдээлснээр шатахуун асгасны дараа тухайн орчинд байсан 7 хүүхэд, 9 насанд хүрэгчдийн арьсанд харшилтай төстэй зүйл гарч загтнасан шинж тэмдэг илэрсэн гэж мэдээлжээ.