Шастины нэрэмжит III эмнэлгийг 60 жилийн ой тохиож байна
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой болж байна. Тэртээ 1954 онд Төв больницоос салбарлан бие даасан эмнэлэг болон галаа асаасан “3-р эмнэлэг”-ийн үе үеийн бүтээлч, хөдөлмөрч хамт олны идэвх зүтгэлийн ачаар өнөөдөр тус эмнэлэг “Үндэсний хэмжээний лавлагаа төв эмнэлэг ” болтлоо хөгжсөн байна.
 
60 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир болон холбогдох албаны хүмүүс, тус эмнэлгийн үе үеийн ажилтан, албан хаагчид оролцож үг хэлж, ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлсан зарим ажилтан, албан хаагчдыг шагнаж, урамшууллаа.
 
Тус эмнэлэг өнөөдөр 707 ажилтантай, 42 тасаг, нэгж, албадаар дамжуулан эмнэлгийн тусламж, үйлчилгээг 430 ортойгоор 17,273 өвчтөн хэвтүүлэн эмчилж, 152,203 хүнд амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн үзлэг оношилгоог хийж, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр нийт 67,420 хүнийг оношлон, 5484 хүнд мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлдэг үндэсний хэмжээний төрөлжсөн мэргэжлийн лавлагаа төв болоод байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.