БНТУ-ын Истанбул дахь Ерөнхий консулын газарт ажилладаг дипломат ажилтан, Тагнуулын дэд хурандаа Б.Баттүшиг болон түүний жолооч С.Эрдэнэбаяр нар ХБНГУ-ын Дрезден хотноо 70 кг геройн төрлийн мансууруулах бодис тээвэрлэж яваад баригдсан билээ. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал ХБНГУ-ын Дрездений тойргийн шүүхэд үргэлжилж байна.
Энэ долоо хоногийн даваа гарагт болсон шүүх хурлыг хаалттай явуулах талаар хүсэлтийг Б.Баттүшигийн өмгөөлөгч тавьсан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй байна.
Даваа гарагийн шүүх хуралдаанд хэргийн газар ажилласан Гаалийн албаны ажилтан оролцжээ. Тэрбээр “Дипломат Б.Баттүшигийн барьж явсан Apple XS загварын гар утас хагарч, эвдэрсэн байсан” хэмээн мэдүүлсэн бөгөөд утасны мэдээллийг сэргээх боломжтой гэдгийг дуулгажээ.
Хэрэв гар утсан дээрх мэдээллийг сэргээснээр Б.Баттүшиг нь үнэхээр тусгай үүрэг гүйцэтгэж явсан уу, гэмт хэрэг үйлдсэн үү гэдэг нь тодорхой болох юм. Б.Баттүшигийн хувьд өнгөрсөн оны сүүлээр болсон шүүх хуралдааны үеэр өөрийгөө тагнуулын ажилтан тусгай үүрэг гүйцэтгэж явсан хэмээн мэдүүлэг өгсөн юм.
Шүүх хуралдаан ирэх даваа гарагт үргэлжилнэ.

Эх сурвалж: https://www.tag24.de/nachrichten/dresden-mongolen-mit-70-kilo-heroin-erwischt-drogenschmuggler-zoll-packt-im-diplomaten-prozess-aus-1351905