Такси үйлчилгээнд төрийн бодлого хэрэгтэй байна
Иргэд  хамгийн ойр байгаа таксиг гар утаснаасаа илрүүлж, дуудлага өгөх боломжтой. Такси дуудахад хаанаас, хэдэн минутын дараа, ямар маркийн машин очих тухайгаа цахим сүлжээгээр дамжуулан мэдэгдэнэ. Яг үүнийг дэлхийн олон оронд үндэсний хэмжээний үйлчилгээ болгон хөгжүүлж байна.

Тухайлбал,   дэлхий дээр нэг хэсэг Uber-ийн гэх аппликейшн ноёрхож байв. Энэ нь дэлхийн томоохон 700 гаруй хотод тархан үйл ажиллагаа явуулж байсан бол жилээс жилд энэ тоо нь буурч байна. Учир нь дэлхийн улсууд өөрийн гэсэн үндэсний аппликейшныг хэрэглэхийг зорьж, ажил хэрэг болгоод байна. 

Үүний нэг нь БНСУ-ын Какао. БНСУ энэхүү аппликейшнаа төрийн бодлогоор дэмжиж байна. Харин манай улс өнөөдрийг хүртэл такси үйлчилгээтэй холбоотой асуудал салбарын шүдний өвчин хэвээр байна. Гэвч өнөөдрийг хүртэл ОУ-ын жишигт нийцсэн аппликейшнууд хөгжүүлэлт хангалттай хэмжээнд хөгжөөгүй хэвээр....

Такси үйлчилгээ эрхлэгчид дэлхийн жижигт нийцсэн  аппликейшны хөгжлүүлэлт хийж байгаа ч  иргэдийн талархлыг хүлээсэн хэмжээнд хүртэл хөгжүүлж чадаагүй байгаа юм. Нэг үгээр манай улсад зам дээрээс зорчигчдыг авдаг үйлчилгээ “ноёрхсоор” байна. Үүнийг дагасан шүүмжлэлүүд ч тасрахгүй. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч бүр халтуур хийж буй энэ нөхцөлд хариуцлага, үйлчилгээний соёл гэх мэт зүйлийн талаар ярилтгүй. Таксинд хувийн эд зүйлээ мартаж буусан бол эргүүлж олж авна гэдэг бас л үлгэр.

Дэлхийд такси үйлчилгээ эрхлэгчид хөгжлийн өөр түвшинд хүрчихээд байхад бид “халтуурчид”-ыгаа цэгцэлж, зохион байгуулалтад оруулж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Учир нь Монгол Улсын хууль, дүрэм, стандартын дагуу зөвхөн зөв талдаа жолооны хүрдтэй автомашиныг таксинд явуулдаг. Иймээс такси үйлчилгээ эрхлэхэд машинтай хүн халтуур хийж буй хүн бүрийг нэгтгэх боломжгүй. 

ОУ-ын жишигт нийцсэн такси  аппликейшны хөгжүүлэлтийг хэд хэдэн газар туршиж байгаа ч хуулийн зохицуулалт хаалт хориг болсон хэвээр байна. Хилээр зөв буруу гэлтгүй машин оруулдаг хирнээ такси үйлчилгээнд зөвхөн зөв тальдаа рультай машин явуулна гэдэг нь бас л өрөөсгөл. Өнөөдрийн байдлаар нийслэлд хөдөлгөөнд оролцож байгаа машинуудын ихэнх нь япон буюу буруу талдаа рультэй автомашинууд байдаг. Гэтэл хуулийн дагуу ийм машинууд  такси үйлчилгээ эрхлэгчдэд “гологддог”. 

Гэтэл яг ийм нөхцөлд халтуурны такси албан ёсны таксиг дампууруулж байгаа тухай шүүмжлэл хэр зохистой байж чадах вэ?  Хуулийн дагуу зөв талдаа рультай автомашиныг такси үйлчилгээнд явуулах ёстой. Харин халтуурчдын ихэнх нь буруу талдаа рультай автомашинтай байгааг анхаарах шаардлага тулгарч байна.

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Уншигч 2020-01-16 16:15:04
    Энэ залуучууд ажил сонирхол байхгүй ээж аавынхаа тэтгэврийн зээлээр приус аваад таксинд яваад тэр машинаа ч угаачихгүй хот мэдэхгүй машиндаа тамхи татаад.
    103.57.94.212
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-01-16 11:00:35
    taxi heregguiee aimar vnetei ywdiin bn le barag huwi taxind suugad wsan ni deer
    59.153.85.123
    Мэдэгдсэн Хариулах
  • хотын иргэн 2020-01-16 02:36:23
    УБ хот бол таксигүй хот гэхэд болно.Албан ёсны таксыг Нисэх буудал, Зайсан хавиас өөр газар харахгүй ш дээ...Аргаа барсан хүмүүс хувийн машинд сууж үйлчлүүлдэг....
    66.181.183.157
    Мэдэгдсэн Хариулах
  • Ард 2020-01-14 03:40:44
    Бодлого гээд л, таксич чи нэг мөнгөтөй хүний дор ажиллаж, өөрийн амьдралаа авч явах ёстой, чадвал тэр, эс чадвал хох, З/З-ийн хуулиар машин эвдэрхий ч чи ажил
    49.0.212.23
    Мэдэгдсэн Хариулах
  • Заваад жолооч, машин 2020-01-14 03:38:51
    Заваан хог шороотой, үмхий Тахсины машинд битгий суугаарай. Бөөлжис Цутгаад хэцүү юм. Соёлтой болгомоор бна. Маш заваан бохир. Бас тмхи татна.
    66.181.183.107
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2020-01-14 03:08:25
    ТАКСЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ТӨРИЙН БОДЛОГО ГЭЭД ИРЭХЭЭР АВИЛГА ,АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГ ЭХЛЭНЭ ДЭЭ ,,,ЕРӨНХИЙ УТГААР ХАРЖ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУУЛИАР ХӨТЛӨХ УЧИРТАЙ ,,,,,
    192.82.64.190
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2020-01-14 01:18:14
    такси үйлчилгээг төрийн мэдэлд авч хувийн компаниар гүйцэтгүүлэх зүйтэй энэ нь эргээд буух эзэнтэй буцах хаягтай хариуцлага нэхэх эрх зүйн үндэстэй иймд иргэди...
    103.68.107.29
    Мэдэгдсэн Хариулах