Бага зэргийн хур тунадас орно
Өнөөдөр  нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2014 оны 09дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг  агаарын урьдчилсан мэдээ:
Үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг,Төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно.  Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар  секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч  Хангай, Хөвсгөлийн уулсаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан , Алтай, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 14-19 градус,Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлжийн голын сав   газраар 3-8 градус, говийн бүсийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хот:Үүлшинэ.  Бага зэргийн хур тунадас  орно. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 5-10 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч 5-7 градус дулаан байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.