''Тод Каннам'' эмнэлгийн эмч, сувилагчийн хэргийг шүүхэд шилжүүлэв
Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод Ганнам” эмнэлэгт гуравдугаар сарын 26-ны өдөр гоо сайхны хагалгаанд орсон 29 настай эмэгтэй амь насаа алдсан хэрэг гарсан билээ.
 
Тэгвэл өнөөдөр "Тод Каннам" гоо сайхны нэгдсэн эмнэлгийн дарга, Ерөнхий эмч Д.Тодномбат болон сувилагч Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
 
Тодруулбал, Хан-Уул дүүргийн прокурорын газраас "Тод Каннам" гоо сайхны нэгдсэн эмнэлгийн дарга, Ерөнхий эмч Д.Тодномбат болон сувилагч Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Улмаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг энэ сарын 27-ны өдрийн 12 цагт товлосон байна.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • уншигч 2020-01-13 14:12:15
    Үнээн. Гарчиг нь ч, доторх өгүүлбэрүүд нь ч нэг утгатай. Хэд давтдаг юм. Ийм мэдээ гэж юу байхав дээ.
    66.181.161.94
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-01-13 09:48:40
    онон гэж бас нэг мал нэмэгдэж дээ оллоод дандаа боловсролгуй малнууд ажилд орох юм нэг егуулбэрээ хэд ч давтдаг юм
    202.9.46.184
    Мэдэгдсэн Хариулах