Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 06-р сарын 26-ны өдөр зарлиг гаргаж, нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Харин сарын 10-ны өдөр зарлиг гаргаж зарим шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг тус тус сэргээсэн байна.
Тодруулбал ШЕЗ-аас зарим Ерөнхий шүүгч, шүүгчийн бүрэн эрхийг сэргээх саналыг Ерөнхийлөгчид энэ сарын 10-ны өдөр өргөн мэдүүлжээ. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгч нарт холбогдох мөрдөн шалгах тодорхой ажиллагааг явуулсан боловч шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Ж.Оюунтунгалаг, Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа, Т.Энхжаргал, Б.Нармандах нар гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал болон дээрх нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосноор цаашид явуулах мөрдөн шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар Авлигатай тэмцэх газрын даргаас албан бичиг ирүүлсний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл тогтоол гаргасан юм.