
Зээлдэгчдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц.Солонго “Өнөөдрийн байдлаар тэтгэврийн зээл авдаг 421,088 ахмад настан байна. Үүний 54,4 хувь буюу 229,4 мянган ахмад 763,3 тэрбум төгрөгийн зээлтэй. Тэдний 90 хувь нь буюу 207 мянган ахмад зургаа хүртэл сая төгрөгийн зээлтэй. Зээлтэй ахмадын зээлийг тэглэх тухай ҮАБЗ-ийн шийдвэр гарч УИХ-р хэлэлцүүлж байна. Энэ шийдвэрийг Зээлдэгчдийн холбооны зүгээс дэмжиж байгаа. Гэхдээ Монголын 421,088 ахмадыг алагчлан үзэх шийдвэрийг гаргах гэж байна. Зээлгүй, оны өмнө зээлээ төлж дууссан мөн удаан хугацаанд зээл төлсөн ахмадууд гомдолтой байна. Мянга мянган саналууд манай холбоонд ирсэн. Ахмадуудыг байгалийн баялгаас тэгш хүртэх эрхийг зөрчсөн үйлдэл болно. Хэрвээ зөвхөн зээлийг тэглэх үйл ажиллагаа явуулбал, тэтгэврийн зээлийг олгож байгаа 2 банкинд мөнгө хуримтлагдах бөгөөд энэ нь эрх баригч нам, улс төрчдийн болон дээрх 2 банкийг хувьчлан авах сонирхол бүхий нөхдүүдийн бас нэгэн гэмт үйлдэл гэж хардахаар байна.Тиймээс өчигдрийн УИХ-н хэлэлцүүлэгт Шинэ намын зөвлөлөөс гаргасан ахмад бүрийг алагчилгүй адил тэгш 3 сая төгрөг хуваарилах саналыг Зээлдэгчдийн Холбооны зүгээс дэмжиж байна. Цаашид тэтгэврийн зээлийг олгохгүй байх тухай хуулийн төсөлд тусгагдсан байгаа нь иргэдийн зээлжих эрхийг хязгаарласан буруу шийдвэр гэж үзэж байна. Үүнийг эсэргүүцэж байна” хэмээн мэдэгдлээ.
Мөн Зээлдэгчдийн Холбоо, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл болон УИХ-н гишүүн Ж.Батзандан, Л. Болд нарын зохион байгуулж байгаа Шударга хуваарилалтын төлөөх цуглаанд нэгдэж байгаагаа мэдэгдлээ.

О.ОНОН
Мөн Зээлдэгчдийн Холбоо, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл болон УИХ-н гишүүн Ж.Батзандан, Л. Болд нарын зохион байгуулж байгаа Шударга хуваарилалтын төлөөх цуглаанд нэгдэж байгаагаа мэдэгдлээ.

О.ОНОН