
ЮБИКАБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяртай ярилцлаа. Тус компанийн хувьд такси үйлчилгээний чанарыг дэлхийн хөгжилтэй орнуудын жишигт хүргэхээр ажиллаж байна.
-Компанийхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юу. Хэзээнээс такси үйлчилгээ эрхэлж эхлэв?
-Компанийхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юу. Хэзээнээс такси үйлчилгээ эрхэлж эхлэв?
-Манай компани 2013 оноос хойш онлайн такси үйлчилгээг Монголд хөгжүүлэхээр тасралтгүй ажиллаж байна. Анхны такси үйлчилгээний уламжлалт дуудлагын төв буюу 1616 гээд лавлах төвтэй хамтран эхний хувилбараа гаргасан. Ингэснээр иргэдээс ирсэн дуудлагыг станцаар цацдаг байсныг ухаалаг утас руу цацдаг болгосон. Анх 1616 төвөөр үйлчлүүлж буй иргэдийн 80 хувь нь утсаар 20 хувь нь аппликейшнээр такси дуудлага өгдөг байсан. Гэтэл жил хагасын дараа эсрэгээрээ буюу нийт дуудлагын 20 хувь утсаар 80 хувь аппликейшн хэрэглэдэг хэрэглэгчээс ирдэг болсон байсан. 2019 онд бид UBCab 3.0 хувилбарыг амжилттай нэвтрүүлж хэрэглэгчдийн дунд ам сайтай байна. 2013-2014 оны хэрэглэгч нарын ухаалаг утас болон дата хэрэглээ 2019 оны хэрэглээтэй харьцуулахад харьцуулашгүй өөр түвшинд хүрсэн байна.
-Манайд бол энэ үйлчилгээ шинэ үйлчилгээ юм. Иймээс үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй, хүндрэлтэй асуудлууд их гарч байв уу?
-Такси үйлчилгээний ерөнхий шаардлага, стандартад ийм технологи ашиглаж болно, болохгүй гэсэн заалт байхгүй. Ийм учраас энэ аппликейшныг ашиглахыг хориглоно гэх мэт маш их сорилтууд тулгарч байсан. Харин 2015 онд манай саналаар “Нийтийн такси үйлчилгээ” MNS 5122:2013 стандартад өөрчлөлт оруулж, ухаалаг төхөөрөмж хэрэглэж болох тухай заалт оруулсан. Мөн GPS таксиметрийг Стандарт хэмжил зүйн газраас баталгаажуулах боломжгүй учраас үүнийг таксиметр гэж үзэхгүй, зөвхөн дуудлагаар ашиглаж болно гэх шаардлагыг тавьсаар ирсэн. Манай аппликейшн бол зөвхөн дуудлага хуваарилахаас гадна төлбөр тооцоо, туулсан замаа тооцоолдог цогц систем юм. Гэтэл тооцоолох хэсгээ ашиглаж болохгүй гэсэн гэх мэт олон хүндрэлүүд тулгарч байсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар бүх асуудлуудаа шийдвэрлэж чадсан байна.
-Танай компани нийслэлд төдийгүй орон нутагт үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Хичнээн салбартай вэ?
-Монгол Улсын тээврийн хуулийн дагуу зөв талдаа жолооны хүрдтэй бүх автомашинуудыг бүртгээд Улаанбаатар хот төдийгүй Чойбалсан, Даланзадгад, Дархан, Эрдэнэт гэсэн хотуудад салбараа амжилттай байгуулаад байна. Өнөөдрийн байдлаар UBCab аппликейшн 60 мянган хэрэглэгчтэй болсон. Мөн Улаанбаатар хотод 600 гаруй, орон нутгуудад 400 гаруй жолооч энэ системд нэгдээд байна.


-Жолооч нараа хэрхэн шалгаруулж авдаг вэ? Зөв талдаа жолооны хүрдтэй машинтай байх нь анхны шаардлага гэж ойлголоо?
-UBCab-д жолоочийн хэрэгцээ маш их байна. Хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангах хэмжээний машиныг хараахан нийлүүлж чадахгүй байна. Учир нь Авто тээврийн хуулийн дагуу зөв талдаа жолооны хүрдтэй автомашинтай байж тээврийн үйлчилгээ эрхлэх ёстой. Иймээс бид зөв талдаа жолооны хүрдтэй машин импортоор оруулж ирэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Манай компанийн зүгээс жолооч нартаа хамгийн түрүүн зөв талдаа жолооны хүрдтэй машинтай байх шаардлагыг хуулийн дагуу тавина. Мөн тухайн жолооч гурваас дээш жил жолоо барьсан байх ёстой. Тухайн үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийнхаа харъяат байх ёстой. Буух эзэн, буцах хаягтай байх гэдэг үүднээс шүү дээ.
Манай компани Юнигаз ХХК-тай хамтран ажилладаг. UBCab-д элсэхийн тулд Юнигазын Улаанбаатар хот дахь салбаруудын алинд ч очоод UBCab-ын жолоочийн гэрээ болон анхан шатны аппликейшн ашиглах журам зааварчилгаагаа аваад үйлчилгээнд нэгдэх боломжтой. Тухайн элссэн долоо хоногийн амралтын өдөр шинэ жолооч нартаа жинхлэх сургалтаа хийж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг. Мөн элссэн жолоочийнхоо автомашинд нь үзлэг хийгээд жинхэлдэг. Энэ үйл явц ямар нэг төлбөргүй. Мөн UBCab-д нэгдсэн жолооч нартаа нэгдүгээр эгнээгээр зорчих эрх олгох тээвэрлэлтийн сүлжээнд нэгтгэдэг.
Манай компани Юнигаз ХХК-тай хамтран ажилладаг. UBCab-д элсэхийн тулд Юнигазын Улаанбаатар хот дахь салбаруудын алинд ч очоод UBCab-ын жолоочийн гэрээ болон анхан шатны аппликейшн ашиглах журам зааварчилгаагаа аваад үйлчилгээнд нэгдэх боломжтой. Тухайн элссэн долоо хоногийн амралтын өдөр шинэ жолооч нартаа жинхлэх сургалтаа хийж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг. Мөн элссэн жолоочийнхоо автомашинд нь үзлэг хийгээд жинхэлдэг. Энэ үйл явц ямар нэг төлбөргүй. Мөн UBCab-д нэгдсэн жолооч нартаа нэгдүгээр эгнээгээр зорчих эрх олгох тээвэрлэлтийн сүлжээнд нэгтгэдэг.
- Олон нийтийн зүгээс таксинд явж байгаа жолооч нар харилцааны соёл тааруу, дээр нь тээврийн хэрэгсэл өнгө үзэмж муутай, угаалга цэвэрлэгээ хийдэггүй гэх шүүмжлэлүүд гардаг л даа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Тэр үнээн. Гэхдээ таксинд явж байгаа хүмүүс үйлчилгээний соёлгүй, машин тэрэг нь бохир өнгө үзэмж муутай гээд байгаа боловч нөгөө талдаа хэдэн төгрөг төлөөд ямар үйлчилгээ авч байгаа вэ гэдгээ бодох хэрэгтэй. Дуудлагын үйлчилгээнд бохир, үзэмж муутай машин цөөнгүй байгааг үгүйсгэхгүй. Иймээс бид үйлчилгээнд явах бүрт үйлчлүүлэгч тухайн жолоочид үнэлгээ өгөх боломжтой болгосон. Үнэлгээний системээр энэ стандартыг хангадаг. Технологийн дэвшлийн хамгийн давуу тал нь үйлчилгээний байгууллагын стандартыг аль нэг байгууллага гэхээс илүү хэрэглэгч тогтоох боломжийг олгож байгаа юм.
-Энэ салбарт багагүй хугацаанд ажиллаж байгаагийн хувьд цаашдын хөгжлийг хэрхэн харж байна вэ?
- Монгол Улс технологийн дэвшил төдийгүй нийгмийн хөгжлөөр дэлхийн бусад улсуудаас хоцорч байгаа хэдий ч давуу тал нь биднээс түрүүлж яваа дэлхийн аппликейшнуудаас бид өөрсдийнхөө хөгжлийг тодорхойлох боломжтой. Тухайлбал, дэлхий дээр такси үйлчилгээний тэргүүлэгч UBER, ОХУ-ын Yndex, БНХАУ-ын Didi, БНСУ-ын Какао гэх мэт аппликейшн-уудаас суралцаж байна. Нэг хэсэг дэлхий дээр Uber-ийн хөдөлгөөн өрнөсөн. Энэ аппликейшн дэлхийн томоохон 700 гаруй хотод тархан үйл ажиллагаа явуулж байсан бол жилээс жилд энэ тоо нь буурч байна. Энэ нь улс орон бүр өөрийн гэсэн үндэсний аппликейшныг хэрэглэхийг зорьж байгаатай холбоотой.
Сүүлийн жилүүдэд энэ төрлийн аппликейшныг БНСУ гэх мэт улсууд бодлогоор дэмжиж байна. Иймээс бидэнд дэлхийн аппликейшнуудын хөгжлийг хараад өөрсдийн хөгжлийг төлөвлөх боломжтой болж нээгдэж байгаа юм. Манай компани өнөөдрийн байдлаар А цэгээс Б цэгт зорчигчийг хүргэж байгаа бол цаашид А цэгээс Б цэгт хоол, бараа, шуудан гэх мэт зүйлсийг хүргэх боломжтой болгох хөгжүүлэлтийг хийж байна. Ирээдүйд UBCab маань зөвхөн такси биш шуудан хүргэлтийн цогц платформ болон хөгжинө.
Манай UBCab-ыг дотоодын инженер залуучууд бүтээж байгаагаас гадна Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах ёстой гэж үзэж байна. Тийм ч учраас бид анхны салбараа наран ургах зүг Дорнод аймгаас эхэлсэн. Цаашид бид зөв рультэй машиныг импортоор оруулж ирж, маш уян хатан нөхцөлтэй UBCab лизингийн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн нэн тэргүүний зорилго бол бид үндэсний компани гэдгээ тодотгохын тулд хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компани болохыг зорьж байна.



О.ОНОН