Дээд шүүх хар тамхины хоёр хэрэгтэнд 7 жилийн ял оноолоо

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар У.Билгүүн, Э.Энхтулга, Ц.Батдөлгөөн, Ц.Эрдэнэ нарт холбогдох хэргийг шүүгдэгч, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу энэ сарын 8-ны өдөр хянан хэлэлцлээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх У.Билгүүн, Э.Энхтулга нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, дээрх хуулиар хориглосон бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэсэн хоёр гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрт 7 жил хорих ял, Ц.Батдөлгөөнийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэм буруутайд тооцож, 3 жил 6 сар хорих ял, Ц.Эрдэнийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцож, 2 жил 5 сар хорих ял тус тус шийтгэсэн юм.

Энэ хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж дүгнэж, шийдвэрүүдийг хэвээр үлдээв.

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2020-01-12 06:48:03
    Энэ хар тамхины хэрэгт тун бага шийтгэл оногдуулах юм яагаад тэгдэг юм бол эрх мэдэлтэнгүүдийн хүүхдүүд хийдэг ажил болхоор уу эсвэл эрх мэдэлтэнгүүд ашигийг х...
  • зочин  2020-01-10 04:30:40
    ерөнхийлөгч дээд шүүхийн ерөнхий шүүгч нар иргэний хэргийн танхимын хуралдааныг явуулахгүй бол иргэд үнэхээр хохирч байна нотлогдохгүй байгаа шүүгч нараас
  • Хуульч 2020-01-10 03:55:08
    О.Онон сэтгүүлч ээ, УДШ ял оногдуулаагүй,анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хэвээр үлдээсэн. Гарчигаа зөв бичиж бай л даа
  • иргэн 2020-01-09 13:33:13
    хар тамхичид бага насны хуухэд хучиндэгч нарт давах эрх олгож яанаа шууд л буудчихаж байгаач
  • ЗОЧИН 2020-01-09 07:47:11
    ардын хүүхэд 7 жил урлагын мөнгөтэй томчуул батлан даалт уу шүүхийхэн одоо болноо адилхан тэгш эрх хаана байна тэтгэвэрийн зээл чөлөөлөлтөнд авсан аваагүй тэгш ...
  • Бат 2020-01-09 07:28:36
    Төр анхаарсангүй асуудал энэ л байлаа одоо нэгэнт хэрэглэгч бий болсон нөгөө зах зээлийн зарчмаараа л явах байх орсод 25 хятад цаазаар авдаг манайх , , ,