Хөрөнгийн зах зээлд шинэ соёлыг түгээгч Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох “INTERACTIVE BROKERS” үйлчилгээг Монгол Улсад анх удаа цогцоор нь нэвтрүүлсэн билээ. Ингэснээр харилцагч тив дэлхийн хаана ч байсан хүссэн цагтаа (24/7) гадаадын хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцож, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулгаа авах, ханш харах зэрэг бүхий л үйлчилгээг гар утас, компьютерээ ашиглан авах боломжтой болсноос гадна хувьцаа, төрөл бүрийн үүсмэл үнэт цаас, засгийн газрын болон компанийн бонд, валют, үнэт метал зэрэг бүтээгдэхүүнүүдээс сонголтоо хийх давуу талыг бүрдүүлсэн юм.
Голомт Капитал ҮЦК ХХК нь тус үйлчилгээг ашиглах хүсэлтэй харилцагчдадаа зориулан, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцоход заавал мэдэх учиртай суурь болон техник шинжилгээг хэрхэн хийх, ямар стратегийг сонгох зэрэг мэдээллийг өгөх зорилготой “INTERACTIVE BROKERS” дунд шатны сургалтыг зохион байгуулсан бөгөөд онол, практик болон бодит арилжаанд суурилж явагдсанаараа онцлогтой байв.
Мөн суралцагчдыг дадлагажуулах зорилгоор хүн тус бүрт нэг сая долларын эрх бүхий зохиомол данс нээсэн бөгөөд улмаар зохиомол арилжаанд оролцохдоо хамгийн ухаалаг бөгөөд өндөр ашиг хүртсэн ялагчийг тодруулах уралдаан зарласан юм.
Нэг сарын хугацаанд үргэлжилсэн тус уралдаанд нийт 60 орчим хүн хамрагдсанаас хувиараа бизнес эрхлэгч Д.Батцогт тэргүүлж, бодит арилжаанд оролцохдоо 500,000 төгрөгийн шимтгэлээс чөлөөлөгдөх эрхийн эзэн боллоо.

- Interactive Brokers үйлчилгээг ашиглан гадаадын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох дадлагажих хөтөлбөрийн ялагч болсон танд баяр хүргэе. Хөрөнгийн зах зээл яагаад таны сонирхлыг татах болов?
- Хамгийн өндөр ашгийг ямар бүтээгдэхүүнээс хийв?