Эрүүл мэндийн даатгалаараа фитнесст хичээллэх үлгэр
Эрүүл мэндийн даатгалд иргэд сар бүр 2 хувь, албан байгууллага хоёр хувийг төлдөг. Нэг үгээр сарын цалингийнхаа дөрвөн хувийг Эрүүл мэндийн даатгалд төлдөг гэсэн үг. Гэвч энэ мөнгөнийхөө үр шимийг хүртэж чаддаггүй. Иймээс  Эрүүл мэндийн даатгалын үр ашгийн нэмэгдүүлэхээр иргэдийг спорт клубуудад хичээллүүлэх шийдвэр гаргаад багагүй хугацаа өнгөрч байна. Ийн дуншиж дуншиж энэ оны эхнээс дээрх шийдвэр хэрэгжиж эхлэхээр болсон ч бодит хөрсөн дээр буух эсэх нь эргэлзээтэй байна.

Учир нь иргэд хөнгөлөлт эдлэхийн тулд магадлан итгэмжлэл авсан спорт клубуудад гурваас дээш сар төлбөрөө бөөнд нь төлсөн байх шаардлагатай. Ингэж гэмээн эрүүл мэндийн даатгалаас 60 мянган төгрөг авна.  Сарын 20 мянган төгрөг гэсэн үг. Багагүй хүлээлт үүсгэсэн шийдвэр ийнхүү иргэдийн урмыг хугаллаа. Иргэдээ эрүүл, идэвхтэй хөдөлгөөнтэй байлгах, эрүүл мэндийн даатгалын үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн энэхүү шийдвэр иргэдийн урмыг хугаллаа.

Сая гаруй хүн амтай Улаанбаатар хотод магадлан итгэмжлэл авсан найман фитнесс клуб байгаа нь дээрх шийдвэр амьдралд нийцэхгүй тооцоолол муутай байгааг харж болно.
 
О.ОНОН
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hudlaa um bn lee 2020-01-10 02:02:51
    360.pop tugrug tul geheer hudlaa 240.000 tugruguur yavsan n himd
    66.181.187.67
    Мэдэгдсэн Хариулах
  • Долгорсүрэн 2020-01-09 07:27:03
    буруу ташаа мэдээлэл хаанаас олж авдаг байна аа. үүнийгээ мэдээ болгоод тавьж байх ч гэж дээ. Монголын сэтгүү зүй гэж нэг хөөрхийлөлтэй салбар байна аа яанам бэ...
    202.21.111.218
    Мэдэгдсэн Хариулах
  • Оллоо 2020-01-09 07:04:33
    Угаасаа үлгэр үлгэр, ямар ч зүйлийг зөв шийдэр чадваргүй эрх баригчдаас юу ч хүлээх горьдох хэрэггүй,
    64.119.24.89
    Мэдэгдсэн Хариулах