Д.Дорлигжав Т.Ганболд нартай холбоотой асуудал юу болов

Жилийн өмнө Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав баривчлагдаж шуугиан дэгдээсэн. Тодруулбал, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд телевизд өгсөн ярилцлагадаа “Хууль зүйн сайд асан, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт дарамтлуулж дүүгийнх нь дансаар дамжуулан 4 сая доллар өгсөн” гэж мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийн дараа Д.Дорлигжав мөн ярилцлага өгч, “Намайг гүтгэлээ, Т.Ганболдыг шүүхэд өгч, 4 сая доллар нэхэмжилнэ” хэмээн мэдэгдсэн ч түүнийг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 7-ны өдөр баривчилсан юм.  Улмаар Д.Дорлигжав дүүгийн хамт багагүй хугацаанд хоригдож батлан даалтад гарсан байдаг. 

Гэвч жил тойрсон уг асуудал шийдэгдэхгүй өнөөдрийг хүрээд байгаа юм. Хамгийн сүүлд өнгөрсөн оны сүүлчээр АТГ-аас Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавтай холбоотой хэрэг ямар шатандаа явж талаар тодруулахад “Тухайн хэрэгт холбогдуулан нэмж шалгах асуудлууд гарсан. Иймд ахин тодруулж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна” хэмээн мэдэгдсэн юм. Ийнхүү Д.Дорлигжав нь Төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа их хэмжээний хахууль авсан эсэх асуудал нь шийдэгдэхгүй дуншсаар байна. 

Энэ зуур  Алтан Дорнод Монгол компанийн захирал Т.Ганболд “Монголын Үндэсний Сэргэн Мандалт” хэмээх улс төрийн нам байгуулах хүсэлтээ Улсын дээд шүүхэд хүргүүлээд амжиж. Улсын дээд шүүх өнөөдрийн хуралдаанаараа Монголын Үндэсний Сэргэн Мандалтын намыг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэхээр товложээ. Т.Ганболд өмнө нь Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/-д гишүүнээр элсэж, удирдлагын түвшинд ажиллаж байсан билээ. 

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-01-10 14:55:09
    90ээд онд хонины нэхий дээл өмссөн чоно болно гэж хэн мэдхэв.
  • зочин 2020-01-10 07:58:20
    Дорлигжавын үед УЕПГ-с захиалгаар Хан Хэнтий нуруунд нилээд олон удаа нислэг үйлдсэн цэргийн тээврийн нисдэг тэргээр,хулгайч хайж явсан уу?ан гөрөө эргүүлсэн ү?...
  • Zochin 2020-01-10 07:38:54
    Энэ Дорлигжав эрдэнэтээс идсэн Нямдоржид хувиа өгөөд хуйвалдаад өршөөгдсөн золиос нь сайхан охин үр хүн дарамталлаа хууль хаана бнаа тэр хүн нь худал хэлсэн бол...
  • зочин 2020-01-10 03:07:13
    Энэ асуудал бол одоогийн хууль шүүхийн байгууллагын нүүр царай
  • Тохироо 2020-01-09 15:26:44
    хууль шүүх гэж байдаг бол энийг шийдэх ёстой.Ганболд эсвэл хүн гүтгэсэн .үгүй бол дорлигжав луйварчин байх учиртай
  • zochin 2020-01-09 12:01:14
    Zoljargal Dorligjav Elbegdorj naryg baryj idsen uusanyg ny avch chdax tor baukhgyi ard tumen bosno doo bur xar jagsaalt ruu orno
  • яана даа 2020-01-09 02:42:20
    АВЛИГАД идэгдсэн хуулийнхан АВЛИГАЧИН прокурор агсныг ЯЛЛАЖ харагдаач.
  • !!! 2020-01-09 02:32:45
    Dorligjawaa odoo huuli hyanaltiin baiguullaggiig hundleed ochij hergee huleegeed shudragaar arga hemjeegee awhuulaach ! Eronhii Prokuror baisan hun shig bai l d...
  • ??? 2020-01-09 02:21:57
    Эрүүгийн хэргийг шалгаж шийдвэрлэх хугацааны хязгаарыг хуулиар хатуу тогтоосон байдаг, гэтэл одоо цагт түүнийг огтхон ч тоохоо больжээ! АТГ-т хууль хамаагүй юу?...
  • Бат 2020-01-09 01:57:16
    Одоо олны танил эрхмүүдэд итгэл бүү өг шинэ хүн өөр нам сонгоцгоое шинэ хүмүүсийг хуучин төр нь хянана хөдөлгөхгүй энгээд төр хяналтанд орж ард түмэн хожноо...