Украины онгоцны хар хайрцагны бичлэг олдсон гэжээ

Украины Боинг-737 онгоц өнгөрсөн лхагва гаригт Ираны Тегеран хотын нисэх буудлаас хөөрөөд удалгүй осолдсон. Осолдсон Боинг-737 онгоц нийт 176 зорчигчтой явж байсан бөгөөд бүгд амиа алдсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. 

Осолдсон онгоцны хэсгүүд 10 км-ийн тойрогт олдсон байна. Хохирогчдын дунд 82 иран, 63 канад, 11 украин, 10 швед, дөрвөн афган, гурван британи, гурван герман иргэд байсан гэж мэдэгдэв. Осолтой холбогдуулан Украйны Иргэний агаарын тээврийн захирал “Хамгийн сүүлд даваа гарагт техникийн бүрэн үзлэг шалгалт орсон байсан бөгөөд хөөрөхөөс өмнө техникийн ямар ч доголдол байгаагүй хамгийн туршлагатай баг нислэг үйлдэж байсан” хэмээн мэдэгджээ. 

Мөн Ираны тал зөвшөөрвөл Украйнаас тусгай онгоц нисгэн цогцосуудыг Украйнд авчирна гэдгээ Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн байна. Түүнчлэн Ираны хэвлэлүүдэд онгоцны хар хайрцагуудын нэгийг олсон тухай мэдээлжээ. 

Онгоц осолдсоны дараахан 176 зорчигчтой  Боинг-737 онгоц осолдож байгааг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байна. Бичлэг дээр сүүлнээс нь утаа гарч хурдтай унаж байгаа нь харагдах бөгөөд энэ нь Украины Боинг-737 онгоц гэж нүдээр харсан гэрчүүд өгүүлжээ. 



О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХАН 2020-01-09 03:09:23
    Онгоцон дотор байсан хүмүүст юу бодогдсон бол доо хөөрхий
    66.181.167.143
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-01-09 00:41:45
    онон малаа хар хайрцаг олдсон юмуу олдоогуй юмуу мэдээ юмуу оньсого юм уу оллоод бас нэг мал нэмэгдэж сэтгуулч биш малнуудыг ажилд авдаг юмуу оллоогийн малнууда...
    203.91.115.46
    Мэдэгдсэн Хариулах