
Ерөнхийлөгч шинэ оны босгон дээр тэтгэврийн зээлийг тэглэнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ дагуу иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлж, тэглэх хуулийн төслийг парламент хэлэлцэж эхлээд байна. Асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Миний ойлгосноор 10 буюу түүнээс дээш сая төгрөгийн зээлүүд бүгд оны сүүлээр гарсан байна лээ шүү. Нийт үнийн дүн нь 100 гаруй тэрбум төгрөг болж байгаа юм билээ. ҮАБЗ-ийн Зөвлөмж хэзээ гарсан бэ? Бодитой баримтууд шүү” хэмээн мэдэгдлээ.
О.ОНОН
О.ОНОН