Өнөөдөр “Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн дэлхийн өдөр” тохиож байна
Өнөөдөр “Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн дэлхийн өдөр” тохиож байгаа бөгөөд Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Мари Стопс Олон улсын байгууллага хамтран "Хүүхэд бүр хүссэн байх ёстой" гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Энэ өдрийг угтан оюутан, залуучуудын дунд жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн талаарх мэдээлэл сургалтыг 09 дүгээр сарын 10-22-ны хооронд 1000 оюутны байр I, II, Батлан хамгаалахын их сургууль, ШУТИС, МУБИС-ын дотуур байр болон хичээлийн байранд зохион байгууллаа. 

“Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн дэлхийн өдөр”-ийг 2007 оноос эхлэн тэмдэглэн ирсэн бөгөөд дэлхийн 70 гаруй орны нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон төрийн бус 11 байгууллага дээрх үйл ажиллагаанд нэгдэн ороод байна. Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгсэлийг хэрэглээгүйгээс гарах сөрөг үр дагаварууд нь хүсээгүй жирэмслэлт болон бэлгийн замаар дамжих халдварт өртөх явдал юм. Энэ өдөр нь залуучуудад жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнддээ зөв шийдвэр гаргах, жирэмслэлт бүр хүссэн байх учиртай гэдгийг ойлгуулахад хувь нэмэр оруулах зорилготой.  


Дэлхий дээр жил бүр 208 сая жирэмслэлт бүртгэгдэж байгаагийн 41 хувь буюу 85.2 сая нь хүсээгүй жирэмслэлт байна. Мөн жилд 15-19 насны охидын 16 сая жирэмслэлт бүртгэгдэж байгаа бөгөөд энэ насны бүлэг дэх нас баралтын зонхилох хувийг жирэмслэлттэй холбоотой шалтгаан эзэлж байгаа юм. 

Монгол Улсад 2013 оны байдлаар үр хөндөлтийн 15,628 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөнд 195, нөхөн үржихүйн насны 1000 эмэгтэйд 18.4 үр хөндөлт ногдож байна. 1000 эмэгтэй тутмын 552 буюу 55,2 хувь нь жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслээс сонгон хэрэглэдэг ба энэ хэрэглээ бага байгаа нь хүсээгүй жирэмслэлт, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын халдварт өртөх эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. 

Мари Стопс Интернэшнл олон улсын байгууллага нь 2007 оноос эхлэн Монгол Улсад уг өдрийг тэмдэглэн, олон нийтийн анхаарлыг энэ асуудалд хандуулах талаар идэвх санаачилга гарган ажиллаж , 2013 онд 160,000 хосыг жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслээр хангасан байна. 

 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ганаа 2014-09-27 01:16:32
    гарчиг юмаа бодооч юу солиороод байна аа. хүсээгүй жирэмслэлт байлгүй дээ ЭМЯ-ны түшмэлүүдээ. эсвэл Удвалын хятадчилах бодлого юм уу
    182.160.2.184
    Мэдэгдсэн Хариулах