“Хүннү Эйр” ХХК-ийн механикч 23 настай О.Мэргэншагай өнгөрсөн оны аравдугаар сарын 13-14-нд шилжих шөнийн ээлжид ажиллаж байхдаа өндрөөс буюу онгоцны далавчнаас унаж, эмнэлэгт хүргэгдсэн байдаг.
Өнөөдрийн байдлаар О.Мэргэншагайгийн биеийн нэг тал нь мэдээгүй саажилттай, хэл ярианы чадваргүй болсон гэх оноштойгоор эмчилгээ хийлгэж байгаа аж.
Хамгийн сонирхолтой нь “Хүннү эйр” компани ХАБ-аа мөрдөөгүйгээс үүдэлтэй энэхүү осолтой холбоотой хэргийг материалыг бүгдийг нь хааж, асуудлыг хав дарчихсан байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд холбогдох байгууллагууд хяналт шалгалт хийж “ ХҮННҮ ЭЙР” компанийг хөдөлмөр аюулгүй байдал мөрдүүлээгүйн улмаас осол гарсан гэх дүгнэлт гарсан. Харин Тээврийн прокурорын газраас бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан байгаа юм.
Гэтэл “Хүннү эйр” компаний Хөдөлмөрийн аюулгүй байдлаа мөрдөөгүйгээс нэгэн залуу хөгжлийн бэрхшээлтэй иргэн болох эрсдэл үүсээд байна. Үүнийг холбогдох байгууллагууд үл тоосоор өнөөдрийг хүрээд байгаа юм.
О.ОНОН