Тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт 2020 нэгдүгээр сарын 06-ны өдөр өргөн барилаа.

Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын байдлаар 421.1 мянган иргэн тэтгэвэр авч байна. Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг байгаа бөгөөд тэтгэвэр авагчдын 53.8 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 270.0-370.0 мянган төгрөг авч байгаа аж.

2019.12.31-ний байдлаар тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 229.4 мянган хүн 763.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Тэд арилжааны банкнаас өрх гэрийн санхүүгийн хэрэгцээг хангах, хүүхдийн сургалтын зардлыг санхүүжүүлэх, бусад зээлийн өр, хүү төлбөрийг төлөх зэрэг зорилгоор зээл авчээ. Тэтгэврийн зээл, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2016 оноос эхлэн зээлийн хүүг бууруулах шат дараатай арга хэмжээ авч, 1 жил хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 8 хувиар бууруулж 10 хувьд, 1 жилээс дээш хугацаатай зээлийн хүүг 2.4 хувиар бууруулж 15.6 хувьд хүргэснээс гадна сарын тэтгэврийн 70 хувьд зээл олгох, үлдэх 30 хувийг заавал ахмадуудад үлдээж байхаар шийдвэрлэсэн юм.    

Гэсэн ч тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөх, санхүүгийн болон сэтгэл зүйн дарамтад орох, зайлшгүй шаардлагатай өдөр тутмын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрч байна.

Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх, цаашид тэтгэвэр барьцаалсан зээл олгохгүй байх арга хэмжээг 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргасан билээ. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулсан байна.

Төсөлд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг нэг удаа тэглэх харилцааг зохицуулахаар тусгасан байна. Тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар бүрдүүлэх аж.

Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө, 1117.1 кг алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тооцооллоор цэвэр ашиг нь 1 их наяд 50.4 тэрбум төгрөг болохоор байгаа юм.

Хуулийн төслийг Улсын Их Хурлаар нэн яаралтай горимоор хэлэлцэх бөгөөд төсөл батлагдсанаар иргэддээ байгалийн баялаг ашигласнаас олох орлогын өгөөжөөс хүртээх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 6.2 дахь заалт хэрэгжих, ахмадууд тэтгэвэр барьцаалсан зээлийн өрөөс чөлөөлөгдөх, цаашид дахин тэтгэврийн зээлийн дарамтад өртөхгүй байх ач холбогдолтой юм.  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-01-09 09:02:37
    банкыг дан давраах юмаа улс төрчүүд.Анхнаасаа зээл тэглэн гэж юу ярьсан юм бэ нэг сарын зээлийг татаад авчихсан байна лэ үүнийг яаж шийдэх вэ
  • zochin 2020-01-09 01:22:59
    Manai 3 zeel teglexiin tuluu songoson gej bodson bna. Ofshir 12 ix naydiig olj ir gej songoson boloxoos zeel teglex 2-3 ix naydiin tuluu songoogui sh de.
  • иргэн 2020-01-08 07:40:05
    тэтгэвийн зээлийг оны өмнө өгсөн 10 саяаас дээш гэдгийг сая дууллаа. Луйварчидаа наад хууиа татаж ав
  • төр минь яана даа 2020-01-08 03:30:25
    ДАНДАА саяас дээш тэтгэвэр авдаг хүмүүс л ихэвчлэн зээл авч байгаа. ЯАГААД гэвэл амьжиргаа сайн байна. ЗЭЭЛ аваагүйн ХОХЬ гэж болохгүй
  • x 2020-01-07 22:53:32
    Хөгшин эрчүүдтэй шөнийн цагаар мөрийтэй тоглож, хөгшин эрчүүдийн зугаа гаргадаг хөдөөний балай авгай морины дуучин гэх Л.Нарантуяа
  • Ydmaa 2020-01-07 15:03:38
    Zeel avaagui hogshchuul Calhitiin ordiin ashgaac hurteh ectoi shuu Calhitiin ord bol Mongoliin ard tumnii omch shuu Ard tumniig taltsuulahaa boli
  • иргэн 2020-01-07 12:39:05
    Тэтгэврийн зээлтэй нэг ахмадад дундажаар 3.3 сая төгрөгний зээл тэглэгдэх юм байна. Үүнд 760 гаруй тэрбум төгрөг шаардагдах юм байна.
  • Амараа 2020-01-07 12:18:56
    Хүмүүсийг ялгаварлан гадуурхдагаа болиоч. Зээл аваагүй өөрийгөө болгож байгаа хүмүүс яагаад ЗГ-ын бодлогын гадна үлдээд байнаа. Зээл аваагүйдээ харамсаж байна.
  • zochin 2020-01-07 11:32:04
    36 байтугай нэг ч сарын урамшуулал авдаггүй хувийн хэшлийнхний тэтгэврийг онцгойлж авч үзэх ёстой юм. Тэд дунджаар 400.0аар л тогтдог.36 сар бол 4-5жилийн тэтгэ...
  • zochin 2020-01-07 10:22:50
    Manai aab zeel avaad ug gexeer. Ur tavixgui geed bsan. Odoo xuudee avch uguud bairnii urdchilgaand ni nemer boldog bj geed uilj bna. Xuurxuu xugshim amitan
  • Zochin 2020-01-07 09:40:18
    Songuulid suudlaa avch yldex gesen ichgyyrgyi boxir uls toriin shou !Yamar ch uls torch zov buruu gej duugarch chadaxgyi duugarsan ni xusagdax uchraas!
  • зочин 2020-01-07 09:28:22
    36 сарын урамшуулал авдаггүй, 7 хоногт 2 удаа амардаггүй үед 33 жил ажилласан багш ,өнөөдөр гарч байгаа багшийн тэтгэвэр 300000 төг зөрүү ...
  • Зочин 2020-01-07 09:05:57
    чинзоригоо сайдаа одоо наад үлгэрээ зогсоочих тэтгэвэрээ хурдан тэгэлчихээд төрийн үйлчилгээнийхээ албаруу орж ажилаач 36 сарын тэтгэмжийг 33 бодсон үндэслэлээ ...
  • Бат 2020-01-07 06:55:39
    Одоо зээлтэй байгааг нь чөлөөл одоо тамын тогооны үлгэрээ зогсоо
  • Зочин 2020-01-07 06:46:59
    Адилхан ядарч байгаа хөгшдийг ялгаварлан гадуурхаж байна, аргагүй ээ өөрсдөө дахин сонгогдохын тулд хэдэн арилжааны банкыг дэмжихийн тулд хийж байгаа ажил,
  • Зочин 2020-01-07 06:36:15
    Зээл авсан, аваагүйгээр ялгаварлан гадуурхаж байна, зээл аваагүйчүүд нь төрийн огтоно та нартай адил хаус харшид амьдраад өндөр үнэтэй машинтай сүнгэнэдэг биш
  • зочин 2020-01-07 05:51:58
    Хамгийн тэнэг шийдвэр
  • иргэн 2020-01-07 05:48:31
    Өндөр настангууд зөвхөн тэтгэвэр барьцаалсан зээл авахаас гадна гэр орноо барьцааслан зээл хүртэл авсан байгаа энэ бүгдийг хамааруулах юм байгаа биздээ.
  • ХУУЛЬЧ  2020-01-07 04:23:07
    1 сая төгрөгийн тэтгэвэо авдаг хүнийг зээлийг тэглэх шударга ёс мөн үү,,,Тэтгэврийн зээлгүй 176,000 иргэн зээл аваагүйн төлөө урамшуулдагүй хохироох ёстой юу