БНХАУ-д бүртгэгдсэн шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчнөөс сэрэмжлүүлж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ оны 1 дүгээр сарын 05-ны өдөр БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод "Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" өвчнөөр 44 хүн өвчилж, 11 хүний биеийн байдал хүнд байгаа талаар мэдээлсэн байна.

Дээрх өвчтнүүдэд өндөр халуурах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрсэн бөгөөд мал амьтны гаралтай бүтээгдэхүүн зардаг захад ажилладаг хүмүүс юм байна. Одоогоор өвчний шалтгаан, эх уурхай, дамжих зам тодорхой бус байна. Мөн Хонг Конг, Сингапур улсад өвчлөл бүртгэгдсэн талаар албан бус мэдээлэл байна.

Иймээс Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг анхааруулж байна. Үүнд:

  • Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байх;
  • Амьтны аж ахуй, захаар явахгүй байх;
  •  Амьтны өтгөнөөр бохирлогдсон гадаргууд хүрэхгүй, үхсэн амьтны сэг зэмтэй харьцахгүй байх;
  • Түүхий болон дутуу боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх;
  • Амны хаалт тогтмол хэрэглэх;
  • Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх;
  • Өндөр халуурах, ханиах зэрэг уушгины хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах зэрэг болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-01-07 14:18:39
    Khujaa nar ali ertnees l bakteriologiin zevsgee khun deer turshij tuuniig taraakh,emchlekh tekhnologio sudlaj,saijruulj bgaa shuu dee.
    202.126.89.143
    Мэдэгдсэн Хариулах
  • tuugii 2020-01-07 01:36:25
    эНЭ ХАЛУУНД ТАРХАЖ МАГАДГҮЙ ХҮЙТЭНД ГАЙГҮЙ БАЙЖ МАГАД
    202.21.109.107
    Мэдэгдсэн Хариулах