Экологийн цагдаагийн алба байгуулав

Өнөөдөр болсон засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэв.

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийг нэгтгэн Экологийн цагдаагийн алба байгуулав.

Энэ алба хүрээлэн байгаа орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах нэгдсэн бодлого хэрэгжүүлнэ. Мөн алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын ажиллагааг шуурхай удирдлага, зохицуулалтаар, алба хаагчдыг мэргэжил, арга зүйн удирдлагаар, дээд шатны байгууллага, албан тушаалтныг бодит мэдээ, мэдээллээр хангах зэрэг үүрэг хүлээжээ.  УИХ хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах чиглэлээр ажиллах 170 хүний орон тоо болон шаардагдах зардлыг баталсан юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Магнай. 2020-02-09 23:17:25
    Дээрээсээ Авилгалаар Лицeнь олгохоо зогсоочих Дараа нь Лицeнз наймаалагчидаа хямгад. Нэг компаньд бөөнөөр нь олгосонгүй дуудлагаар худалд.Зөв сонголт.