АТГ “CATCH AND RELEASE” аяныг хэрэгжүүлж байгаа юу
Загасчид цэнгэг усны загас жараахай, ногоон байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, загасчлалд зөв ёс суртахуунаар хандах, загасаа бариад суллах зарчмыг нийтэд таниулан мэдүүлэх, сурталчлах зорилготойгоор “CATCH AND RELEASE” буюу барих суллах аяныг өрнүүлдэг. 

Яг үүнтэй төстэй аяныг АТГ хэрэгжүүлдэг болсоор удаж байна. Нэг үгээр АТГ авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон этгээдүүдэд хэтэрхий хүлцэнгүй, энэрэнгүй хандаж байгааг нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж байна.
Хамгийн сүүлийн жишээ, Зам, тээврийн хөгжлийн яамны Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнийг өнгөрсөн сарын 30-нд АТГ-аас саатуулсан. Х.Оргил-Эрдэнэ нь  Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компанийн Хятад иргэдээс их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэж байгаа. Гэвч түүнийг суллах шүүхийн шийдвэр гарснаар мөрдөн байцаалтын гэх дуусашгүй урт замдаа үргэлжлэхээр болчихов. Яг л дээрх шиг загасчдын өрнүүлж буй аян шиг.

Тодотгон хэлбэл, авлига хээл хахууль авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан албан тушаалтнууд, дарга нарыг АТГ-аас сүр дуулиантай цагдан хорьж баривчилдаг. Гэвч прокуророос таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлтээ шүүхэд хүргүүлж, шүүхээс хүсэлтийг хангаж үргэлжлүүлэн хорих, суллах эсэхээ шийддэг.

Энэ дагуу сүүлийн үед хоригдсон албан тушаалтнууд өмгөөлөгчөөрөө дамжуулан анхан шатны шүүхийн шүүгчид хүсэлт гаргаж, шүүгч хүсэлтийг нь хангаад батлан даалтад гаргадаг болов. Нэг үгээр хууль шүүхийнхэн “CATCH AND RELEASE”буюу барих суллах аяныг хэрэгжүүлсээр байгаад дүгнэлт хийх болсон гэдгийг хэлэхэд илүүц биш. Хууль шүүхийнхний шинэчлэл барих суллах маягаар хэрэгжиж байгаад олон нийт дургүйцлээ илэрхийлсээр байна.


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-01-06 13:18:00
    онон их л уран сайхны маягтай бичиж байгаа царай нь энэ юм байхдаа буруу хойшоо
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
  • МУ Иргэн 2020-01-06 06:09:13
    "CATCH AND EXECUTE" болгох хэрэгтэй.
    202.21.98.238
    Мэдэгдсэн Хариулах