
Айраг нуур нь баруун Монголын Их нууруудын хотгорт байх цэнгэг уст нуур. Эрт цагт Хяргас нууртай нэг савд байжээ. Айраг нуур нь илүүдэл усаа 5 км урт 200-300 м өргөн хоолойгоор Хяргас нуурт өгнө. Энэ хоолой зарим газраа 5-7 м гүн намуун урсгалтай байх ба өвөл хөлддөггүй. Тус нуур нь бусад нууруудыг бодвол усны тунгалагшил бага, булингар ихтэй.
Нуурын ус зундаа бараг ёроолоо хүртэл халах ба урсгал учраас усны температур жигд байна. Өвөл ч гэсэн усны температаурт зөрүү бараг байхгүй аль ч хэсэгтээ 1-2.5°C байна.
Нуурт цутгах- Завхан гол,Хүнгүйн гол
Нуураас гарах- Хяргас нуур
Урт - 18км
Өргөн - 13км
Талбай - 143.3 км²
Дундаж гүн - 5.7 м
Хамгийн гүн цэг - 10м
Усны хэмжээ - 819.6 м³