Зам тээврийн яамны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компанийн Хятад иргэдээс их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан тухай бид мэдээлж байсан.
Түүнийг өнгөрөгч арванхоёрдугаар сарын 30-ны өдөр цагдан хорьсон бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хуралдааны үеэр өмгөөлөгч шүүгчээс татгалзсан тул шүүх хуралдааныг 2020.01.03-ны өдрийг хүртэл хойшлуулаад байсан юм. Харин өнөөдөр түүнийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Улмаар таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын санал баримтаар нотлогдоогүй байгаа учир Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

О.ОНОН