УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших эрхмүүд 2019 оны төгсгөлд албан тушаалаа хүлээлгэн өгчээ.
Тухайлбал, оны төгсгөлд Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн захирал Ж.Чинбүрэн албан тушаалаасаа чөлөөлөгджээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар ХСҮТ-ийн захирал асан Ж.Чинбүрэн нь 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихээр болсон байна.
Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Амартүвшин дээрх шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгсөн байна. Түүний хувьд өнгөрсөн тавдугаар сард Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.
Түүнчлэн оны төгсгөлд Засгийн газрын ээлжит хуралдаанаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн нарыг үүрэг ажлаас нь чөлөөлсөн. Албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаа эрхмүүд ирэх сонгуульд нэр дэвшин өрсөлдөх магадлалтай гэх мэдээлэл байгаа юм.
О.ОНОН