Зээлдэгчдийн холбооны мэдэгдэл

Монголын төр ядарч туйлдсан хэдэн настнуудаа яагаад нэг удаа харж үзэж болдоггүй юм бэ. МАНАНгийн хоол болчихсон байсан Салхитын ордоо эргүүлж авч чадсан Монголын төр тухайн ордоо эргэлтэд оруулах замаар нөхнө гэдгээ ч хэллээ.  Гэхдээ бодоод үзээрэй. Боломжтой хүн хүүтэй мөнгө зээлэхгүй нь ойлгомжтой шүү гэдгийг!. Тийм болохоор энэ асуудалд талцахгүйгээр нухацтай хандацгаая. Төр нь ахмадууддаа бүгдэд нь биш ч нэгээхэн хэсэгт нь ивээл үзүүлсэнд нь бид бухимдаж болохгүй. 

Ахмадууд тэр мөнгөө гудсандаа аваачаад нуучихгүй, оффшорт аваачаад хийчихгүй. Эдийн засагт шууд орох мөнгө гэсэн үг. Үр дүнд нь зогсонги байдалд орсон эдийн засагт эргэлтэд орно. Тодорхой тооны иргэд өрийн дарамтаас гарна. Харин тэтгэврийн зээл олгох нэрээр мөнгө хүүлэгч банкуудын олдог ашиг нь л буурах байх.

Утаанд 164,1 тэрбум төгрөг, 104,7 сая ам.долларын зээл, 48,6 сая ам.долларын буцалтгүй тусламж авч ашигласан. Үр дүн гараагүй. Капиталд байсан улсын 240 тэрбум алга болсон. Хайгаагүй. ЖДҮ гээд цөлмөсөн. Хариуцлага байхгүй. Хулгай л эдийн засгийн алуурчин байх!!! Хөгшдөөс юунд хэдэн төг харамлаад байгаа юм. Газрын доорх баялгаасаа хүртэг дээ ганц удаа ч гэсэн.

Төр өвгөдөө нэг харахад яах вэ дээ үүнд уурсаад байгаа хүмүүсээ эргэн тойрноо нэг хараарай

Эмээ аваад ууж ч чадахгүй үхэл амьдралын зааг дээр байгаа олон настнууд хамрагдаж байгаа шүү Монголчууд минь. Тэгээд ч Монголчууд бид чинь тийм олон жил тэтгэвэр авч чадахгүй цаг бусаар үхэж үрэгдсээр байгаа. Үхэхдээ ядаж үлдсэн хэддээ өр үлдээчихгүй юмсан гээд өдөр хоногоо өнгөрөөж байгаа буурлууд маань ч яг үнэндээ олон байгаа. 30 жил энэ бохир нийгмийн золиос болсон настнууд минь нэг удаа ч гэсэн төрийнхөө хайр хишгийг хүртээсэй билээ л гэж бодож байна. Тэртэй тэргүй хийсэн, хөдөлмөрлөсөн шигээ тэтгэврээ олон жил авдаг нь цөөхөн шүү дээ.

Тэглэж байгаа нь сайшаалтай харин Салхитын мѳнгѳний ордоос биш ЖДҮ болон оффшороос орж ирсэн мѳнгѳнѳѳс шийдсэн бол илүү шударга байх байлаа. Гэхдээ ганц удаа биш цаашид ч тэтгэврийн зээлийн хүү 0,б хувь ёстой. үүний тѳлѳѳ Зээлдэгчдийн холбоо зогсохгүй явна... 

Үнэндээ бол МАНАНгийн нэг хулгайчийн авгай, хүүхдүүдийнх нь дансанд байдаг л мөнгө шүү дээ. Үүн дээр талцаж байхын оронд,  олигархуудаас алдсан бүхнээ эргүүлж авцгаая. Тэнд харин та нарын төсөөлж ч чадахааргүй асар их мөнгө байгаа. Тэрийгээ л эргүүлж авах хэрэгтэй. 

Харин хэл ам, дагуулахыг мэдсэн ч зоригтой шийдвэр гаргаж нэг удаа ч болов туйлдсан ард түмнийхээ нэгээхэн хэсэгт нь ч болтугай туслалцаа үзүүлж чадсан ҮАБЗ-ийн гурван гишүүндээ баярлалаа гэж хэлмээр байна. Гэхдээ энэ нь зөвлөмж гаргасан болохоос яг шийдэгдсэн асуудал биш шүү нөхөд өө! Эцсийн шийдвэрийг УИХ гаргана!

Мөн зээл аваагүй настангууд минь та бүхэн ойлгохыг хичээгээрэй. Иймэрхүү шийдвэр гаргахад араасаа заавал гомдол шүүмжлэл дагуулдаг, зарим хэсгийг нь орхигдуулдаг гэдгийг бид бүхэн ойлгох хэрэгтэй байх. Бүх юмыг тэгшлэх боломж одоогоор манай улсад байхгүйг бид бүгд мэдэж байгаа. Дараа дараагийн удаа дэмжлэг авч амжаагүй үлдсэн тэтгэвэрийхэндээ бас давуу байдал олгох байлгүй дээ гэж бодож байна. 

Энэ бол эхний л дэмжлэг. Тэтгэврийн зээлээ тэглүүлсэн ах эгч нар, өвөө эмээ нар маань та бүхэн хамгийн гол нь үндэснийхээ үйлдвэрлэлийг л дэмжихийг хичээгээрэй. Тэгж чадвал эргүүлээд эх орондоо хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг шүү.

Одоо бид төрд байгаа МАНАНг арилгаж чадвал энэ битгий хэл олон олон дэмжлэгийг Монголын төр ард түмэндээ үзүүлж л таарна. Эх орон минь удахгүй баян болно оо. Одоо бүгдээрээ МАНАН бүлэглэлтэй л тэмцье, баялагтаа эзэн Монголчууд болцгооё

https://www.facebook.com/Zeeldegch/


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • тэтгэвэр 2020-01-09 12:20:01
    тэгш хандах нь хамгийн зөв шүү
    122.201.22.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Том Агаа нь  2020-01-07 13:04:48
    Зээл тэглэх, хувь хишиг өгдөгөө болиоч ээ!!! Ард түмэндээ Үйлдвэрүүд барьж өгөөч ээ??? Ичээч ээ!!!
    202.179.24.234
    Мэдэгдсэн Хариулах
  • Би 2020-01-06 14:02:09
    Байрны зээлийн хүүг бууруулж өгөөч .хүүг нь төлсөөр байгаад энэ бие дууслаа.энэ бол жинхэнэ луйвар шүү
    182.160.0.215
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-01-06 01:36:56
    Би тэтгэвэрийнхэн, би банкны шалгуур хангаж урт хугацааны зээл авч чадаагүйгээс хувь хүнээс байрны ордероо өгөн байж зээл авсан нэгэн, миний өрийг ч тэглэ
    122.201.21.202
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-01-05 10:18:51
    Зээл чөдөөлснөөс тэтгвэрээ 50биш 100мянгаар нэмэх хэрэгтэй
    103.26.193.237
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-05 08:55:05
    харин ч банкууд ахмадуудын өөрсдиинх нь мөнгииг 18 хувиар хүүлж хамаг мөнгииг нь авч үлддэг шүү.өөрсдиинхээ мөнгииг зээлж авдаг буруу
    202.9.40.117
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2020-01-05 07:06:06
    Ene baliar asuudlaa duusgaad ahmaduudad zeeliig ni olgooch. Zeel avah shaardlagatai olon ahmaduud baigaa shyydee
    192.82.75.103
    Мэдэгдсэн Хариулах
  • Зоччин 2020-01-04 18:52:44
    Ахмадуудыг дэмжихийг буруутгаад байгаа зүйл алгаа.Харин ахмадуулын нэрээр ажил хийдэггүй хүмүүс зээлийг ашигласан бол түүнтэй яасан ч эвлэрч хөрөнгө үрээж болох...
    66.181.161.111
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-01-04 10:32:22
    Зээл тэглэнэ. Татвар төлөөгүй бол тэглэнэ. Сургалтын төлбөр төлөөгүй бол тэглэнэ. Гэтэл яаж ийгээд шудрагаар амьдралаа болгоод байгаа нь хохирч байна.
    103.229.122.215
    Мэдэгдсэн Хариулах
  • tsetsegee 2020-01-04 05:19:46
    zeel teglej ahmaduudaa harj uzej b gaad bayarlaj b naa Erunhiilugch,Etunhii said,Ih hurliin darga ta 3 taa bayarlalaa ih hurliin gishuud ch gesen zuw shiidwer g...
    66.181.161.15
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2020-01-04 01:04:54
    60 наснаас дээш ахмадуудад ертэй, ергvй хамаагvй менге егее. ертэй нь ерее дараг, ергvй нь хуримтлалтай байг л дэ. Зээлгvй хегшид ломбардаар л зээл авч явдаг ...
    66.181.185.19
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-04 00:35:21
    ҮАБ ын зөвлөмжийг дэмжиж байна Харин эхний ээлжинд зээлтэы хөгшидийн өрийг тжглэх нь зөв дараа зээлгүй хөгшидөд ЖДЗ авсан хулгайчдын мөнгөөр нэг удаа урамшуул
    64.119.24.74
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрдэнэбаяр 2020-01-03 23:42:08
    Баяраллаа
    202.55.188.36
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрдэнэ баяр 2020-01-03 23:40:49
    Нэг удаа тэтгэвийн зээлээ тэглүүлвэл зүгээр байна юмны үнэ өсөөд байдаг цагаан сараа л зээл авч өнгөрөөдөг ахмадууд олон бий хэлсэндээ хүрсэн ерөнхийлөгч дөө
    202.55.188.36
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-01-03 17:27:25
    Үүний оронд үйлдвэр сургууль эмнэлэг цэцэрлэг барь тэнэг эрх баригчид аа
    202.9.46.141
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-03 14:52:36
    Яг ийм зүйл намар казакстан улсад болсон юм.Тэд зээлтэй бгаа бүх иргэнд тэгш хандах үүднээс зээлтэй иргэдийн зээлнээс 300 мянган тэнгээг училсан юм.
    202.55.188.84
    Мэдэгдсэн Хариулах
  • Ad 2020-01-03 14:07:52
    Estoi zuw zuil bichsen bn. Olon hugushchuud yduurlaas garah bolno. Hedhen baychuud awdag geed dairaad bdag tedenteigee baritsaj chadahgui bj
    103.57.94.192
    Мэдэгдсэн Хариулах
  • 0131 2020-01-03 13:46:02
    Zeelgvi ahmaduud sariin tetgeweree chadan yadan hvrgej vr hvvhdvvddee or vldeehgvi gesendee ted awahgvi bgaa bolohoos bish bayndaa bish shvv dee ijil tegsh og...
    66.181.161.55
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-01-03 12:06:53
    Тэтгэвэрийн зээлийг нь үр хүүхдүүд нь аваад хэрэглэдэг нь үнэн шүү, харин сар сардаа тэтгэвэрийн хэдэн төгрөгөөрөө болгодог хөгшид хэзээ ч зээл авдаггүй
    64.119.17.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Tunfalag 2020-01-03 12:02:34
    Ene zov shvv buurluudaa neg bayrluulahad zov shvv dee
    202.126.89.159
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-01-03 11:21:19
    Ганцаараа амьдардаг зээл авах боломжгүй хүмүүс яах вэ тэр зээлийг аваад тэглүүлмээр л байна шүү
    150.129.141.4
    Мэдэгдсэн Хариулах
  • шударга бус  2020-01-03 11:17:33
    зүгээр л ахмадууддаа хишиг хүртээчихээч ээ зээлтэй нь зээлээ төлөг зээлгүй нь хуримтлалтай болог.
    103.194.176.117
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2020-01-03 13:57:55
      Өөрийн чинь санаа маш таалагдлаа. Баялгийг ард түмэн тэгш хүртэх эрхтэй л дээ.
      66.181.177.211
      Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-01-03 10:47:14
    БАТТУЛГЫН УЛААН ХАМГААЛДАГЧ ХЭДЭН АВГАЙЧУУДЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААН АВСАН ЗЭЭЛ ДИЙЛЭНХИЙГ НЬ ЭЗЭЛЖ БАЙГАА ШҮҮ. ЭД НАРЫГ АВИЛГАЧИД ГЭЖ ҮЗЭХ ҮНДЭСТЭЙ.
    202.21.108.129
    Мэдэгдсэн Хариулах
    • Иргэн 2020-01-03 10:47:50
      АВИЛГАЧДЫГ ТӨСВИЙН МӨНГӨӨР ДЭМЖИЖ БОЛОХГҮЙ
      202.21.108.129
      Мэдэгдсэн Хариулах
  • Altantuta 2020-01-03 09:23:28
    Mash ih saihan medee. Ydarsan negnee oilgoh l heregtei. Bolomjtou bol hench zeel avahiig husehiin.
    66.181.161.5
    Мэдэгдсэн Хариулах
  • pop 2020-01-03 07:30:45
    зээл авахгүйгээр тэтгэврээрээ сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө 10-20жилийн алсаа харсан бодлогоо боловсруулж ажилладаг төртэй болохыг би хүснэ.
    203.91.119.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Түмэнөлзий 2020-01-03 06:57:37
    Сайн байна уу та бүхэн зээлийн хугацааг сунгах талаар шаардлага тавиачээ энэ нь бас нэг дэвшилтэт алхам болж өгнө үү
    66.181.161.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Зээлтэй эмээ 2020-01-03 06:55:34
    Сайхан мэдээ дагаад саар асуудлууд ар араасаа цувран гараад байх юм даа тэтгэврийн зээл өгөхгүй гээд чинзориг сайд ярьж байх юм монгол банкнаас бүх банкнуудыг г...
    66.181.161.26
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-01-03 06:26:18
    ерөнхийлөгч амлалтаа биелүүллээ, зөв, шударга байна
    202.179.24.230
    Мэдэгдсэн Хариулах
    • Зээлтэй эмээ  2020-01-03 06:34:53
      Тэглэсэн хойно л баярланаа.Аягүй бол аваагүй нь барьцаад болчихож ч магадгүй нөхцөл байдал үүсээд санаа зовж л сууна даа эмээ нь.
      66.181.187.124
      Мэдэгдсэн Хариулах
      • зээлтэй эмээ 2020-01-06 01:03:56
        Тийм шүү. Манайхан муухай барьцамтгай улсууд юм даа.
        202.179.16.212
        Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-03 04:56:27
    Ямар холбоо байх нь хэнд хамаатай юм бэ! Гаргасан шийдвэр нь эрүүл ухаантай байгаад талархаж байна.Баярлалаа.
    66.181.161.64
    Мэдэгдсэн Хариулах
    • зээлтэй эмээ 2020-01-06 01:04:50
      Зөв шүү. Төрийн 3 өндөрлөгт баярлалаа
      202.179.16.212
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-01-03 04:24:19
    Юун бас холбоо бэ. Инээд хүрчихлээ байна. Зүгээр л бүх зээлийн хүүг бууралахад л зүтгэхээ бод
    202.131.231.230
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-01-03 03:55:22
    Ийм холбоо байдаг юм уу? Гэнэт мөнгө гэхээр л гараад ирлээ? Урьд нь юу хийж байсан юм мэдэхгүй л юм байна
    202.131.227.82
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-03 03:53:17
    Зээлдэгчийн холбоо гэгч байгуулаад татвар авч бас амиа тэжээх санаатангуудын нэг байна даа. Зээл бол хувь хүний тооцоо. Бусдын хөрөнгөөр төлж ...
    192.82.71.109
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-01-03 03:50:56
    Энэ зээлдэгчдийн холбоо гэж юу юм бэ?Ахмадын зээлийг тэд биш хүүхдүүд нь авч зрэн таран хийдэг гэдгийг монголчууд бүгд мэднэ. Хүү багатай учраас тэр. ЭЗ-т ч муу...
    103.229.123.95
    Мэдэгдсэн Хариулах
    • Зээлдэг эмээ  2020-01-03 06:59:21
      Хүүхдүүд нь авахуулаад байгааг чи яаж мэдэж байгаа юм бэ зарим нь тийм байдаг л биз бусад нь өөрийн гэсэн гэр оронтой өрхөөр айл шүү дээ
      66.181.161.26
      Мэдэгдсэн Хариулах
  • ... арга нь буруу байна!!! 2020-01-03 03:49:44
    Зээлийг тэглэнэ гэдэг бол зарим иргэдэд төрөөс зүгээр мөнгө тарааж байгаа л хэрэг шдээ! Гэтэл зарим нь хоосон хараад хоцорч байдаг?! Санаа нь зөв боловч арга нь...
    122.201.21.201
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-01-03 03:33:39
    Талцахгүй хуваагдахгүй байж байгаад ядахдаа бага тэтгэвэртэй хөгшчүүлийн авсан зээлийн үлдэгдлийн тэглэх юмсан. Би зээлтэй миний тэтгэвэр тийм багад орохгүй.
    202.9.40.16
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-03 03:27:47
    Тэтгэвэрийн зөрүүгээ шийдчихвэл зээл аяндаа шийдэгдэнэ ээ. Зүгээр шууд тэглэнэ гэдэг утгагүй. Дахиж зээл аваад хятад бараа хямдаар авч цагаан св...
    192.82.71.109
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-01-03 03:22:18
    тэтгэвэр барьцаалсан зээлийг зарим УИХ-ын гишүүд, ҮАБЗ-ийн 3 хусчихсан юм шиг, яагаад зээлийг төсвийн мөнгөөр төлөөд, зээл аваагүй нь хохироох гээд байна?
    103.194.176.121
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-03 03:18:26
    Тэгш ханд
    202.179.30.178
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-03 02:59:27
    Олигархууд ахмадаар тоглоом тохуу хийж популизм хийцгээгээд.
    66.181.161.40
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-03 02:52:59
    Тэтгэвэрийн зээлийг тэтгэвэр авагч аваад сарнхаа өөринхөө хэрэгцээнд зарцулдаг гэжүү. Үгүй, Нөгөө бэлэнчлэх сэтгэлгээтэй ажил хийх дургүй үр хүүхдүүд нь авдаг.
    202.21.107.69
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-01-03 02:46:49
    Uadarsan ahmadyyddaa adil hand,chadaltaidaa bish arai uadan bolgoj baigaa ahmadyyddaa neg sariin tetgveriig ni nemj uguud bygdii ni haagaad ugchih ter l; zuv .
    202.179.31.94
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2020-01-03 02:16:19
    зээлгүй ахмадууд одоо цагаан сараар зээл авч цагаан сараа хийншдээ зээл зогсоохоо болийёоо
    202.131.243.186
    Мэдэгдсэн Хариулах
  • аагий шагай 2020-01-03 02:14:21
    Маш зөв. Дэмжиж байна. Хийж бүтээх гээд явж байгаа нэгнийгээ дэмжиж чадахгүй юм бол иддэг хүмүүст нь идүүлээд байж байвал таарах бололтой.
    202.126.89.154
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-03 02:06:22
    шударга, тэгш ханд.
    103.212.116.185
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-01-03 01:57:15
    Demjij bn. Tur erh medliinhee hureend ahmaduudaa bayarluulj bhad buhimdaad bgaa humuusiig bur oilgohguia yum. Uneheer genetiin shiidveriig zuv muchid gargasan
    119.40.100.66
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2020-01-03 01:38:58
    Зээл аваагүй буюу зээлээ яаж ийгээд төлсөн ахмадууд хохь нь болох юм байна л даа!
    66.181.176.200
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-01-03 01:27:37
    Одоо монголчуудын нөгөө тамын тогооны үлгэрээ бүү ярь боложтой болоод хүү төлөн зээл аваагүй одоо нэмж бүү олго хуучнийг нь хөнгөл
    202.9.46.171
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-01-03 01:27:31
    za shaa2 naad dald sanaarhal chin butehgui
    124.158.107.6
    Мэдэгдсэн Хариулах
  • цэвэл 2020-01-03 01:22:05
    дэмжиж байна
    202.21.101.238
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-01-03 01:00:46
    Tetgeveree avaad sariinhaa heregtseend zartsuuldag humuust tetgeveriin zeel avah yamar ch bolomj bkhgui, tegeheer ene buruu shiidver
    202.21.105.186
    Мэдэгдсэн Хариулах