
Шинэ он солигдох мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийг тэглэх тухай шийдвэр гаргалаа" хэмээн мэдэгдсэн. Дээрх шийдвэрийн хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2020 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр тушаал гаргаж 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “тэтгэврийн зээл нэмж олгох”-ыг түр зогсоох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг арилжааны банкуудад мэдэгджээ.
Урьдчилсэн тооцоогоор Монгол Улсын хэмжээнд 230 мянга гаруй ахмад настан тэтгэврийн зээл авсан ба нийтдээ 700 тэрбум гаруй төгрөгийн зээлийг арилжааны банкнаас авсан гэх мэдээ бий.
С.Жангар