Иргэдийг долоон төрлийн хорт хавдрын шинжилгээнд хамруулна
Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 2020 оны нэгдүгээр сарын 01-ний энэ өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн дагуу иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн шулуун гэдэсний гэсэн долоон хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болох бөгөөд хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заасан байна.

Тодруулбал, Хүн амын дундах өвчлөл, насны онцлогоос шалтгаалан,

-40, түүнээс дээш насныхан элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа,

-40, түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа,

-30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа,

-50 болон түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн,  шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах

Монгол Улсад жилд дунджаар 4400 хүн хорт хавдрын улмаас нас барж буй нь хүн амын тоотой харьцуулахад гамшгийн хэмжээнд хүрсэн үзүүлэлт юм. Энэ өдрөөс иргэд 7 төрлийн хорт хавдрын эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамрагдахаар боллоо.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • chin setgel 2020-01-02 17:26:28
    Tiim shu . Orhiin emnelegiin heden hulhi avgaichuud ajil ni iheslee geed mash durgui bdag. Tegeed oromddog . urid ni neg bagts gedegt orh deer hamragdsan chin ...
    66.181.182.127
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-01-02 03:53:49
    Бодиттой л байгаасаа ноднин нэг шинжилгээ эрүүл мэндийн төвөөрөө дамжуулж авсан нь шал хулхи байсан
    103.14.37.4
    Мэдэгдсэн Хариулах