
Өнөөдөр гурван байнгын хорооны хуралдаантай.
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис Хаан” танхимд:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис Хаан” танхимд:
•Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хуулийн төсөл /Засгийн газар 2019.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
•Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүн 2019.12.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•“Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас “Их Эзэн Чингис Хаан” танхимд:
•“Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.