Сар гэдэг цагалбар нь сарны дэлхийг тойрох үеэс үүдэлтэй

Сар гэдэг нь цагалбарт хэрэглэгддэг цаг хугацааны нэгж юм. Анхлан Месопотамид хэрэглэгдэж эхэлжээ.

Сар нь сарны дэлхийг тойрох үеээс үүдэлтэй буюу сарны тооллоос гаралтай юм. Энэ ч утгаараа сар хугацааны "сар" нь дэлхийн дагуул "сар"тай адилхан хэлэгддэг юм. Хэдийгээр сарны тооллоос гаралтай ч одоо аргын болон билгийн аль ч тоололд хэрэглэгдэж байна.

Нэг сард 28-аас 31 хүртэлхи хоног байдаг. Нэг жилд 12 сар байна.

 
2 гараа зэрэгцүүлж бариад зүүн гарын чигчий хурууны үений ясны гүдгэрээс эхлэн нэгдүгээр сарыг тоолоход гүдгэр дээр оногдох сарууд 31 хоногтой байдаг ба хүнхэр дээр оногдох хоёрдугаар сараас бусад сарууд 30 хоногтой байдаг (хоёрдугаар сар ердийн жилд 28, өндөр жилд 29 хоногтой байна).
 
Төгөлдөр хуурын гарын F нотноос эхлэн нэгдүгээр сарыг тоолоход цагаан товчлуур дээр оногдох сарууд 31 хоногтой байдаг.

 

Саруудын Монгол нэр

Тоогоор Нэр Хоногийн тоо
1 Нэгдүгээр сар 31
2 Хоёрдугаар сар ердийн жилд 28, өндөр жилд 29
3 Гуравдугаар сар 31
4 Дөрөвдүгээр сар 30
5 Тавдугаар сар 31
6 Зургадугаар сар 30
7 Долоодугаар сар 31
8 Наймдугаар сар 31
9 Есдүгээр сар 30
10 Аравдугаар сар 31
11 Арваннэгдүгээр сар 30
12 Арванхоёрдугаар сар 31
Дугаар Тоон нэр Билгийн тооллын нэр[1] Монгол нэр[2]
1 Нэгдүгээр сар Бар сар Хувь (хуби)
2 Хоёрдугаар сар Туулай сар Хужир (хужир)
3 Гуравдугаар сар Луу сар Үүлжин (үгүлжин)
4 Дөрөвдүгээр сар Могой сар Хөхөө (хөхэ)
5 Тавдугаар сар Морь сар Улар (улару)
6 Зургадугаар сар Хонь сар Уйруу (уйру)
7 Долоодугаар сар Бич сар Хуран (хуран)
8 Наймдугаар сар Тахиа сар Буга (бугу)
9 Есдүгээр сар Нохой сар Хуц (хуца)
10 Аравдугаар сар Гахай сар Хэлбэтэр (хэлбэтүр)
11 Арваннэгдүгээр сар Хулгана сар Идэлэх (идэлэхү)
12 Арванхоёрдугаар сар Үхэр сар Хөхлөр (хөхэлэр)
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.