Нэг цайны халбага нунтаг кофенд ойролцоогоор 0.1 гр кофени агуулагддаг
Кофе гэдэг нь эфиоп үндэстний амхар хэлний каффа гэдэг үгнээс гаралтай ажээ.
  • Эрт дээр үед арабын хоньчид бидний кофе хэмээн нэрлээд байгаа модны навчийг хонь идээд илт сэргэхийг ажиглажээ. Ингээд лалын шашны мяндагтнууд уг модны навчийг хандлан уух болжээ.
  • Кофены сортуудын нэр нь ихэвчлэн үйлдвэрлэдэг орон буюу дамжуулан худалдаалдаг усан боомтын нэртэй холбоотой байдаг аж. Жишээ нь, дэлхийн шилдэг сорт «Мокко» кофены нэр Йемен улсын Моха боомтын нэрнээс үүсчээ.
  • Нэг цайны халбага нунтаг кофенд ойролцоогоор 0.1 гр кофени агуулагддаг.
  • Кофений суулгацыг нарнаас хамгаалж хуайс модны сүүдэрт тарьж, ургаж гүйцмэгц хуайсыг нь тайрч хаядаг байна. Нэг кофений модноос кг орчим үр хураана.
  • Кофег сүү болон элдэв төрлийн жимстэй хольж уух нь нэлээд сүүл үеэс дэлгэрчээ.
  • Дорно зүгийнхэн кофег ингэж элдэв хольцтой уух нь хортой, мөн ундааны амтыг алдагдуулна гэж үздэг аж.
  • Хэрэв та архаг кофечин бол болих гэж  яарах хэрэггүй. Ийм дүгнэлтэнд АНУ-ын эрдэмтэд хүрчээ.
  • Гэнэт кофе уухаа больсон хүний толгой байнга өвддөг болж, бөөлжис нь цутган, зарим тохиолдолд хоолонд дургүй, сэтгэх ч чадваргүй болдог байна.
  • Гараар тээрэмдэж нунтагласан ко­фены үр уусдаг кофег бодвол үнэр, амт, үйлчлэх чанараар илүү байдаг гэнэ.
  • Наймаачид өндөр үнэтэй сортыг хямд сорттой хольж зарах, кофены нийт жинг ихэсгэхийн тулд вазелин, ёотон гэх зэргийг хамт хуурах, муудсан кофений өнгийг засахын тулд элдэв будаг ч хольдог ажээ.
  • Сайн чанарын кофе бэлтгэхэд арабын кофений модыг ашигладаг. Эфиопоос гаралтай эл модыг XIV-XV зууны үед Арабын хойгт, XVIII зууны үед Бразилд ургуулж улмаар Латин Америкт тархжээ.
  • Кофе бол Ойрхи Дорнод болон Хойд Африкийнхны дээдэлдэг ундаа юм.
  • Тэд аянд явахдаа хүртэл кофе чанадаг данхаа авч явдаг. Арабын эртний сударт кофе нь «шөнө шиг хар, там шиг халуун, дурлал шиг амттай» ундаа гэжээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.