''Гэрэл гэгээ'' гийсэн шинэ оны баярын мэнд хүргэе
Айл бүрийн хойморт гацуур мод нь гэрэлтэж,
Амттан бүхнээр ширээгээ бялхааж,
Аз жаргалаар дүүрэн энэ өдрийг үдэж байна.
Амжилт бүтээлээ дүгнэн
Айлчлан ирж буй 2020 оноо угтаж байна.

“Гэрэл гэгээ”- г уриагаа болгосон  Olloo.mn сайт нийт уншигчид, хамтран ажиллагч байгууллагууддаа ШИНЭ ОНЫ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ БАЙНА.

Мэдээлэл холбооны технологи асар эрчимтэй хөгжиж, интернэт хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж буй энэ түүхэн цаг үед “Оллоо” ХК нь 2004 оны тавдугаар сард өдөр тутмын мэдээ, мэдээллийн www.olloo.mn портал сайтын түүхийг эхлүүлж байсан билээ.

"Оллоо" ХК нь үйл ажиллагаа явуулах хугацаандаа вэб програмчлал, онлайн зар сурталчилгаа, үйлчилгээгээрээ өөрийн гэсэн байр сууриа олж, OLLOO.MN сайт нь Монгол улсын тэргүүлэх портал вэб сайт болон хөгжиж чадсан юм. Өнгөрсөн  хугацаанд манай сайт “Өдөр бүр дэлхий даяар” хэмээх уриатай ажиллан энэхүү уриагаа биелүүлсэн тул 2015 оноос  “ Гэрэл гэгээ” хэмээх эрхэм үгийг уриагаа болгосон.

Иймээс ирээдүйдээ гэрэл цацруулж, ирэх жилийн өнгөө гэгээнээр будаж, Olloo.mn сайттай өдөр бүр хамт байгаарай хэмээн Дэлхийн нийт Монголчуудаа уриалж байна.

Манай сайтад давхардаагүй тоогоор өдөр бүр 150 гаруй мянган хэрэглэгч тогтмол орж хэрэгтэй мэдээллээ авдаг бөгөөд нийт уншигчдын 20 орчим хувийг гадаадад байгаа Монголчууд эзэлдэг билээ. Энэ хандалтын тоо нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь бидэнд улам бүр урам зориг оруулж байдаг юм шүү.
 
Угтах ондоо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Гэгээн гэрлээр гэр тань гийж
Гэрэлт оюунаар ухаан тань тэлж
Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bayriin mend niit Mongolchuuddaa hurgey! 2020-01-01 09:09:25
    2020 oni anhnii bayriin mend hurgeyee !
    64.119.23.206
    Мэдэгдсэн Хариулах