Хөвсгөл аймаг 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүллээ

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016-2020 оны “Хөгжлийн Хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрт “Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд олон улсын чанарын менежментийн тогтолцооны  (ISO 9001:2015)(MNS ISO 9001-2016) стандартыг нэвтрүүлэх” зорилт дэвшүүлж, аймгийн Засаг даргын Тамгын газар тус зорилтыг амжилттай хэрэгжүүлэн, “Төрийн үйлчилгээ”-ндээстандартын шаардлага хангаж, батламжийн "Гэрчилгээ"-гөнөөдөр Төрийн ордонд аймгийн Засаг дарга Л.Ганболд хүлээн авлаа.

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар нь чанарын  менежментийн тогтолцооны олон улсын стандартыг (ISO 9001:2015)(MNS ISO 9001-2016) нэвтрүүлэхэд "Монголын Менежментийн Зөвлөхүүдийн холбоо” ТББ зөвлөх үйлчилгээ үзүүлж, хамтран ажилласан бөгөөд “Монсертф” ХХК албан ёсоор баталгаажуулсан болно.

Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 /MNS ISO 9001:2016/ стандартыг нэвтрүүлснээр байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ажлын уялдаа холбоо сайжирч, төрийн албан хаагчдын сахилга бат дээшлэн, ажлын давхардал хийдэлгүй болж,  албан бичиг хөтлөлт, эмх цэгц сайжрах ач холбогдолтой бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэж, иргэдийн болон албан хаагчдын  сэтгэл ханамж дээшлэх нөхцөл бүрдэнэ.

 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.