Х.Баттулга: Өндөр настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэж өгөхөөр боллоо

Эзэнт гүрний гал голомтыг, энэ цагт түүчээлэн буй нийт Монголчуудаа, дэлхий дахинд тархан суурьшсан Монгол туургатнуудаа!

Та бүхэндээ улиран одож буй 2019 он, айлчлан ирж буй 2020 оны он солигдох торгон мөчийн баярын мэндийг хүргэе.

Ажил хөдөлмөр, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, амжилт бүтээл, ирээдүйн сайхныг төсөөлөн ярилцдагаараа Шинэ жил хамгаас сэтгэл догдлом сайхан баяр байдаг билээ.

Яг одоогоос нэг жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд “2019 он Эрс шинэчлэл”-ийн жил байх болно хэмээн нийт Монголчууддаа хандан уриалж байсныг та бүхэн маань тодхон санаж байгаа.

Эрс шинэчлэлийн, шударга ёсны энэхүү зорилтыг биелүүлэхийн төлөө улс орны язгуур эрх ашгийг, улс төрийн явцуу сонирхлоос өндөрт тавьж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын Дарга, Монгол Улсын Ерөнхий сайд бид нэгдмэл байр суурьтай ажиллаж чадсаныг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

30 жилийн нийгмийн шилжилтээс үүдэлтэй ороо бусгаа цаг хугацааг 365 хоногт бүтэн цэгцлэх боломжгүй ч, 2019 он эрс шинэчлэлийн, Монгол Улсын шинэ цагийн сэргэн мандлын суурийг тавьсан түүхэн он байлаа.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019 онд 6.3 хувь болж, 2016 оны мөн үеийнхээс 5 дахин өсч, эдийн засаг тогтворжиж эхэллээ.

Сүүлийн 20 гаруй жилийн турш яригдсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт соёрхон батлагдлаа. Энэхүү өөрчлөлтөөр Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулан бэхжүүлж, Монголын ард түмэн баялагтаа эзэн байх зорилт тодорхойлогдож, хөгжлийн бодлого, төр засаг тогтвортой байх суурийг тавьж, хариуцлагатай засаглалын хяналт тэнцвэр  хангагдана гэдэгт миний бие итгэж байна.

Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай төр засгийн шийдвэр ч гарлаа. Эрдэнэт үйлдвэрээ 100 хувь төрийн өмчид шилжүүлснээр түүхэндээ анх удаа улсын болон орон нутгийн төсөвт нэг их наяд гаруй төгрөгийг төвлөрүүллээ.

“Тавантолгой” хувьцаат компанийг улсын мэдэлд үлдээж чадлаа. Мөн хамгийн ашигтай үндэсний компани болон хөгжиж, олон жил дуншин яригдсан төмөр замын ажил эрчимжиж, эдийн засгийн бодлогод эргэлт авчирлаа.

Монгол Улсын Зэвсэгт хүчин төмөр замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Монголчууд бид өөрсдөө хийж, бүтээж чадна гэсэн үндэснийхээ ухамсрыг дахин сэргээж чадлаа.

Монгол Улсын гадаад харилцаа шинэ түвшинд гарлаа. Шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт, газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг стратегийн ач холбогдолтой олон улсын томоохон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж эхлэлээ.

Улаанбаатарын утаа багасаж, улс төр, бизнесийн бүлэглэл, хууль хяналтын байгууллага, шүүх засаглалд олон жил ноёрхсон өтгөн манан сарьнаж, шударга ёсны салхи сэвэлзэж, иргэдийн хүчтэй хяналт бүхий иргэний нийгэм идэвхжиж эхлэлээ.

2020 он ардчилсан тогтолцооныхоо 30 жилийн алдаа оноогоо бүх нийтээрээ дүгнэж, 30 жилийн алсын хараа, урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлж, эхлүүлсэн ажлаа эрчимжүүлсэн, их бүтээн байгуулалтын жил байх болно.

Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна.

Төр засаг, тогтвортой

Түмэн олон амгалан байх болтугай.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2020-01-03 04:42:49
    хүний зүгээр аваад идчихсэн мөнгийг бүгдийг нь 100 төлөх үү аваагүй хүмүүс нь яах вэ аваагүй дээ хохирох юм уу зах зээлийн үед хүн өөрийн хүчээр л амьдардаг биз...
    103.212.116.56
    Мэдэгдсэн Хариулах
  • Fury 2020-01-02 23:35:16
    За энэ Ерөнхийлөгч нэг биш болоод явчихлаа шүү! Энэ худлаа гар жинхэнэ жонхуу зуурчихлаа.Ийм хүмүүсийг Ерөнхийлөгч болгоод байж болохгүй шүү! Путины гөлөг байна...
    150.129.143.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Zojin 2020-01-02 15:54:35
    Zuv urd ni hen ch ingej chadaagui shuu Dee
    59.153.115.157
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-01-02 12:03:57
    Odoo tsagaan saraar zeel avbal neg udaa teglej uguh uu
    103.26.195.139
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-02 08:22:15
    Тэгш, шударга хандах нь зөв.Зээлтэй, зээлгүй гэж ялгаварлаж болохгүй.
    64.119.20.156
    Мэдэгдсэн Хариулах
  • Narantsetseg 2020-01-02 03:35:01
    Zeel awsan ni hojiij zeelgui ni haramsaad bj baina.Ulsiin erunhiilugch ingej ard tumendee haritsangui yalgavartai handaj bgaa ni taalagdahgui bn shuu
    202.179.31.112
    Мэдэгдсэн Хариулах
  • ард түмний шүүгч 2020-01-02 03:06:50
    зээл авна гэдэг бахарахмаар сайхан зүйл биш зээл аваад амьдрал нь улам хүндэрдэг тэдний орлогын эх үүсвэр нь тэтгэвэр ёрөнхийлөгчид баярлалаа
    64.119.26.39
    Мэдэгдсэн Хариулах
  • БҮГДЭД НЬ 2020-01-02 01:57:39
    ЗЭЭЛТЭЙ ЗЭЭЛГҮЙ АХМАДУУДАД ЯГ АДИЛХАН ТАРАА. МӨНГӨ ЗЭЭЛЭЭГҮЙ НЬ ХОХИРДОГ БАЙЖ БОЛОХГҮЙ Ш ДЭЭ, УГ НЬ ЗЭЭЛГҮЙД НЬ ӨГВӨЛ ТААРАХ БСАН
    103.111.68.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-01-01 23:57:25
    БАЯРЛАЛАА. ХҮҮ МИНЬ. ӨНӨӨДӨР БҮТЭН НОЙРТОЙ ХОНОЛОО. ИНГЭЖ БАЯРЛАХ ГЭЖ. АМЖИЛТ ХҮСЭЕ ХҮҮДЭЭ
    103.212.116.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2020-01-01 20:43:37
    Tegej baixaar bvx tetgebriin xvmvvct xongololt vzvvlsen ni deer! Buruu shiidver b.na!!!! Odoo zeel abdag xariutslagagui urged olshirno doo!!!!
    47.28.51.218
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-01-01 17:08:11
    Songuuliin shoy.Hugshchuul hamgiin idevhtei songuul ugdug.Bas mash buruu jishig togtooj baina.Dahiad l ard tumniig munguur hudaldaj avch baina.
    96.51.169.163
    Мэдэгдсэн Хариулах
  • балдан.9 2020-01-01 15:30:56
    баярлалаа ёрөнхийлөгчөө хөгшин бидэнд үүнээс илүү тус гэж юу байхав дээ амжилт хүү минь
    202.126.88.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-01-01 13:12:26
    хөгшчүүлээ зээлийн өрөнд бүү өгөөсэй гсндээ үр хүүхэд ач зээ нь дэмжих Нь дэмжээд боломж муутай нь дараа болохгүйг хичээж амьдардаг манай гэр бүлийнхэн
    64.119.23.167
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-01-01 12:48:46
    Tetgevriin zeelgui xumuus xoxinee. Xen ta nariig zeel bitgii av gesiim.Avsan n xojdog saixan tsag irlee. Bi tetgevriin zeeleer goyo gar utas bas Prius avsan.
    202.21.108.9
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-01 10:48:58
    Буцааж өгнө гэж авчихаад өгөхгүй байна гэдэг нүгэл шүү
    66.181.187.80
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-01 09:13:48
    Баярлалаа. Би сард 280,000 төг-ийн тэтгэвэр авдаг. Бие муудаж эмгнэлгээр их явсан арга байхгүй тэтгэврийн зээл 24 сарааар авсан зээлийн 70% д нь зээл өгдөг
    66.181.161.95
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-01-01 06:54:44
    салхитын менгений орд нь ажиллах юм болов уу даа
    203.91.115.44
    Мэдэгдсэн Хариулах
  • Barchin 2020-01-01 06:37:40
    Zeel choloolohdoo. Eronhiilogch anh amalsan 17 onoos omno zeeltei baisan ahmadiin. zerliig. Cholooloh heregtei. 17 onoos. hoishid zeeliig. choloovol. byryy. ...
    150.129.142.139
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-01-01 06:09:20
    Yngesnii ayulgvi baidliin zuvluliin gishvvded hugshchvvl hagartlaa batarlajiinaa huurhiis mini
    150.129.141.176
    Мэдэгдсэн Хариулах
  • ТЭТ 2020-01-01 06:00:06
    Зээл аваагүй нь хохь чинь болоод жорлой .гэж байгаа юм уу? Ялгаварлаж байхаар бүгдэд нь 1 удаа нэмэгдэл өгчихгүй яав даа.
    66.181.161.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-01-01 05:22:48
    Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа адилхан ялгалгүй харж үзээд тэтгэврийг нь нэмэх хэрэгтэй биз дээ.
    66.181.161.113
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2020-01-01 04:44:49
    zeel avaagyi ahmaduud ni buruutai uymuu. Byh tetgevriin hymyysd adilhan tetgever deer ni mongo huviarlaad ogooch chi
    192.82.75.103
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-01-01 03:33:00
    зээлтэй нь баярлаад зээлгүй нь хохироод зээл аваад чөлөөлүүлээд байх сэтгэлгээг хөхүүлэн дэмжихийн оронд хөгшчүүлийн тэтгэвэрийг бага ч болов нэмэхггүй дээ
    64.119.18.36
    Мэдэгдсэн Хариулах
  • 1 2020-01-01 03:18:29
    Женко уул нь сайн бизнесмен бололтой. Та Чи, Махимпекс г.м. компаниуд нь тун дажгүй бүтээгдэхүүн үйлдвэрлээд байгаа шүү! Харин Ерөнхийлөгч болдог буруудсан да
    64.119.16.129
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-01-01 03:12:09
    За ёрөнхийлөгчдөө баярллаа өөр юу гэхсэн билээ
    202.9.47.18
    Мэдэгдсэн Хариулах