89.2 мянган га-д тариалалт хийжээ
Энэ онд 315.3 мянган га талбайд үр тариа тариалахаар төлөвлөсөн. Үүнээс 304.5 мянган га-д улаан буудай, 15.5 мянган га-д төмс, 8.3 мянган га хүнсний ногоо, 10.3 мянган га-д малын тэжээл, 24.1 мянган га-д тосны ургамал тарих юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 86.9 мянган га-д үр тариа, 1.9мянган га-д төмс, 1.3 мянган га-д хүнсний ногоо, 10.4 мянган га-д тосны ургамал нийт 89.2 мянган га-д тариалалт хийгээд байна. Улсын хэмжээнд үр тарианы 28.6 хувь, төмс, хүнсний ногоо 12.3-15.6 хувийг тариалжээ. Тэр дундаа Хөвсгөл аймагт 89.7 хувь, Архангай аймагт 42.3 хувьтай явагдаж байна. Харин Төв аймгийн хувьд тариалалтын ажил эхлэлийн төдий буюу 10.7 хувьтай байна.

Тариалалтад зориулан 552 аж ахуйн нэгж, иргэнд 2.39 мянган тонн шатахуун, 220 аж ахуйн нэгж, иргэнд 8.2 мянган тонн улаанбуудайн үр, 245 аж ахуйн нэгж, иргэнд 7.9 тонн ургамал хамгаалалын бодисыг тус тус хөнгөлөлттэй нөхцлөөр гэрээ хийж зээлээр олгожээ.

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.