Баярын ширээ сайхан харагдах нь эзэгтэй танаас л шалтгаална
Эзэгтэй таны гараа гаргаж бэлдсэн хоол зууш, зассан ширээ зочдын сэтгэлд хэр нийцдэг бол. Танд гэж хэлэхэд баярын ширээ засахад зочны сэтгэгдэл, бэлтгэсэн хоолны тоо чанар тийм ч чухал биш. Харин єєрийн мэдрэмжээр зассан баярын ширээний хоол ундаар дайлах чадвар нь таныг хэр гэрийн эзэгтэй болохыг харуулж бас зочдод тань сайхан сэтгэгдэл тєрvvлдэг. Мєн танайд зочилсон хэнийг ч ямагт тав тухтай байх бvх боломжийг бvрдvvлээрэй.

Ширээний засалт

Ирсэн зочдоо сэтгэл хангалуун, єєдрєг сэтгэгдэл тєрvvлэх эхний алхам бол ширээний засалт. Yvнд гэ­рийн эзэгтэйн мэдрэмж их чухал. Хоолны ширээг vзэмжтэй засахад тансаг аяга, таваг хоолны хэрэгсэл, сонгож авсан ширээний бvтээлэг, аяганы суурь чухал vvрэгтэй.

Баярын ширээнд маалинган даавуугаар хийсэн бvтээ­лэг сонгох нь илvv зохимжтой байдаг. Мєн бvтээлгийн голд тавих жижиг бvтээлэг, тvvндээ тохирсон аяганы суурийг тавиарай. Танд гэж хэлэхэд бvтээлгийн булангууд ширээ­ний хєлийг халхалсан байх ёстой шvv. Ширээний єнгє маш чухал vvрэгтэй. Євлийн улиралд бvх зvйл бvvдгэр саарал, цайвар єнгєтэй бай­даг тул vvнээс аль болох зайлсхийн дулаан, тайвшруулах єнгийг сонговол илvv зохимжтой. Юуны ємнє баяр баясгалан, элбэг хангалууны бэлэг тэмдэг болох хурц улаан єнгийг сонгож болно. Ширээн дээр тавьсан ногоон модны мєчир, амьд цэцгийн баглаа зочдод сайхан сэтгэг­дэл тєрvvлнэ.

Хоолны хэрэгсэл

Ширээнд эхэлж аяга тавгийг єрдєг. Суудал болгоны ємнє зондын сандлын харалдаа ширээний захаас хоёр см зайд том тавган дээр зуушны жижиг тавгийг, хэрэв зуушгvй бол шєлний таваг тавьдаг. Тvvнээс 5-10 см-ийн зайд бялууны жижиг таваг єрєх бєгєєд тэдний хооронд зуушны болон хоолны сэрээг шvдийг нь дээш харуулан єрдєг. Зуушны тавгийн баруун талд хоол, зуушны хутгыг ирийг нь таваг руу харуулан тавина. Танд анхааруулахад хоолны хэрэгслvvд хэзээ ч тавагны ирмэг дор орсон байх ёсгvй. Ер нь хоолны хэрэгслийн байрлах дараалал нь хоолны цэсийн дарааллын дагуу байх ёстой. Эхэнд єгсєн зуушийг хамгийн захын хутга сэрээгээр, дараагийн хоолыг удаахь хутга, сэрээгээр гэх мэт дарааллаар хэрэглэдэг байна. Мєн нэмж хэлэхэд хутга сэрээг нэг нэгнээс нь 1 см зайтай байхаар байрлуураарай.

Зуушны хэрэгсэл

Амтат зуушны" хутга сэ­рээг голдуу зуушны тавагны ард, ишийг нь баруун тийш нь харуулан дэвvvр маягаар єрдєг. Эсвэл баруун талд нь ширээний захад нэг эгнээнд юмуу, зуушны тавагны цаана ширээний захтай нэг эгнээнд єрж болдог. Зуушны тавгыг зvvн тийш нь далийлгаж тавьдаг. Амтат зуушны болон жимс идэхэд хэрэглэдэг хэрэгслvvдийг зууштай зэрэг єрєхєд буруудах юмгvй. Учир нь амтат зууш єгєх vед ширээг цэвэрлэсэн байх учир амтат зуушны хэрэгслvvд vндсэн хэрэгслvvдийн зайг эзэлдэг гэж болно.

Баярын ширээний дарс, хундага

Баярын ширээг оргилуун дарсгvйгээр тєсєєлєхийн аргагvй. Хамгийн єндєр, гоёмсог хундаганд оргилуун дарс хийдэг. Ер нь дарсны тєрлєєс шалтгаалж дарсны хэрэгсэл хундагыг сонгоно. Тухайлбал, чихэрлэг болон амтат дарсанд алтан зул цэцгийн хэлбэртэй хєлтэй хундага сонгодог байхад улаан дарсанд алтан зул хэлбэртэй боловч арай том хэмжээтэй, амсар нь єргєн хундага сонгох жишээтэй. Харин цагаан дарсны хувьд єндєр, том хэмжээтэй хундага байдаг гэнэ. Ундаа хатуу байх тусам хундага багасдаг. Шарзны /коньяк/ тухайд дээгvvрээ нарийхан том хундаганд хийж уудаг бєгєєд vнэр нь илvv сайн мэдрэгддэг аж. Ундаа жимсний шvvсний хувьд зузаан ёроолтой.тэгш хэлбэртэй шилэн аягыг хэ­рэглэдэг бєгєєд хоолны хэрэгслvvдийн баруун талд байрлуулдаг. Хундагануудыг хэрэглэх дарааллын дагуу байрлуулдаг. Єєрєєр хэлбэл, хамгийн тvрvvнд уух ундааны хундага нь хамгийн ба­руун талд гэх мэт. Харин шар айрагны хундагыг тусад нь тавиур дээр тавьж єгдєг байна.

Дарсны даруулганы талаар..

"Портвейн" маягийн дарс. Хатуу портвейнийг шєлний дараа хоёрдугаар хоолны ємнє, мєн давсалсан махтай хоол, тослог шєлний дараа хэрэглэдэг.
Цагаан дарс: Цагаан дарсыг хvйтэн зууш, тvрс, шарсан загас, шувууны мах гэх мэт харьцангуй хєнгєхєн хоолонд 8-10 хэм хvртэл халааж єгдєг.
Ягаан дарс: Хачиртай талх, зайдас, чанаж болгосон хvйтэн хэл, хонины шарсан мах зэрэг хvйтэн хоолонд тохирдог.

Улаан дарс: Нэлээд тослог хоолонд даруулж хэрэглэх нь зохимжтой. Учир нь улаан дарсанд ихээр агуулагддаг тапин хэмээх бодис нь тослог хоолны дараа ходоод унжих мэдрэмжийг багасгадаг. Улаан дар­сыг тасалгааны хэмтэй дулаан болгож хэрэглэвэл илvv зохимжтой гэнэ.

Оргилуун дарс: Аливаа зоогт оргилуун дарс хvндэтгэлийн шинж чанарыг агуулдаг. Оргилуун дарсыг бага багаар хурдан уух шаардлагатай бєгєєд учир нь хундагандаа оргилуун дарс хурдан амтаа алддаг. Оргилуун дарсыг хундаганы гуравны хоёр хvртэл дvvргэдэг. Хэрэв олон дарс хэрэглэх тохиолдолд эхлээд цагаан, залуувтар дарснуудыг, дараа нь илvv олон жил дарсныг, хамгийн "сvvлд амтлаг дарсыг єгдєг.

Баярын хоолны цэс

Таны зочломтгой зан, зууш хоолны тоогоор бус, харин хоол ундны сонголт, бэлтгэсэн байдал, ширээний vзэмжтэй засалтаар илэрдэг. Айл гэрийн эзэгтэй бvрт "гарын хоол" гэж байдаг. Тvvнийгээ баярын цэсэнд оруулбал зочдод тань илvv таалагдах болно. Тиймээс та сайн хийж чадахгvй хоолоо хийж зочдодоо эвгvй сэтгэгдэл тєрvvлэхээс зайлсхий.

Ширээг хоолоор чимэглэх

Ширээг хоол, зуушаар чи­мэглэх нь хэцvv зvйл биш. Зєвхєн хурц иртэй хутга бага зэрэг уран сэтгэмж байхад л болно. Жишээ нь, чанасан хиамыг нимгэхэн зvсээд, хоёр гурвыг давхарлаж голоос нь зах руу сэтэлж зvсээд зvссэн хиамаа дэлгэн хонхорхойд нь тєрєл бvрийн ногооны салат, зvтам улаан лооль, єргєст хэмх зэргийг тавьж єгнє. Мєн бага зэргийн єргєст хэмхийг нимгэн ялтас хэлбэртэй гvйцэд биш хэрчээд дараа нь дэвvvр хэлбэртэй дэлгэж, єнгєт байцааны навчаар хясаа хэлбэрийн тєрх хийн дотор нь салат, мєєг, мах, вандуй хийж ямар ч зуушийг чимэглэж болдог гэнэ.
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine