Шинэ жилийн онч vгнүүд
"Шинэ жилийг бид тэмдэглэн угтдаггvй байсан бол улирсан оныхоо алдаа, харамслыг эргэцvvлэхгvй байх байсан." Уилльям Томас

"Өөдрөг vзэлтэн шинэ оныг угтахаар 12.00 цагийг хvлээдэг бол гутранги vзэлтэн хуучин он лавтай шувтрахыг харах гэж шөнө дундыг хvлээдэг." Билл Вон

"Шинэ жил цагаахан амлалтын ширvvхэн шуургаар эхэлдэг. Шуурга намдахаас өмнө цасан ширхэгvvдээ өнгө оруул." Жорж Уилльям Куртис

"Шинэ жилийн баярын утга учир нь зөвхөн шинэ оныг угтахдаа биш. Оюун бодол, сэтгэл зvрхээ л сэргээх юм." Гилберт К.Честертон

"Хуучин оны төгс бус бvхнийг өнгөрсөн цагийн их ангалд орхи. Цаг хугацааны хувирал төгс бус байсан бол бvгдийн ирээдvй утгагvй байх байсан."
Брvкс Аткинсон

"Шинэ жилийн баяр хvн бvрийн төрсөн өдөр." Чарльз Лэмб

"Айсуй он бvр дотроо vзэсгэлэнгээ нууж, дэлбээгээ хумисан цэцэг билээ. Цэцэг бvрийг амьдрал хэмээх зузаан номондоо өнгийг нь гундуулалгvй хадгал."
Марк Твен

"Шинэ онтой золгож буйгаа нvцгэн мөчрєөө жимс ургахыг харлаа хэмээн бэлгэшээ." Хартли Колриж

"Амьдралаа жилээр төлөвлөвөл буудай ургуул. Арван жилээр төлөвлөвөл мод тарь. Бvхлээр нь төлөвлөвөл бусдад сурга, өөрөө сур. Харин бvгдийг суръя гэвэл өдөр бvрийг шинэ оны эхний өдөр шиг сана." Хятад хэлц

"Шинэ өдөр, шинэ жил шиг vнэтэй юу ч vгvй." Иоханн Вольфганв фон Гёте
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.