Салют буюу галын наадам
Фейервекийн тvvх нь барагцаалахад дарийг зохион бvтээхээс мянга гаруй жилийн өмнөх цаг хугацааны vед хамаарна гэж vздэг. Эрт дээр цагт Хятад нутагт гал манаж байсан хэн нэгэн нь тvлээ дуусах vед хэсэг ногоон хулсан савааг галд хийжээ. Саваа галд шажигнан исгэрч, утаа баагиулахын зэрэгцээ хэсэг хугацааны дараа гэнэт тэсэрч дэлбэрсэн бөгөөд энэ нь агаар болон ургамалын шvvс шилбэний хоосон зайд огцом дvvрсэнээс болдог байна. Хачин жигтэй чанга дуунаас хvмvvс ихэд айснаас гадна vvнийг ашиглан хорон муу санааг айлгаж vргээж болох юм гэж боддог болжээ.

Энэхvv vйл явдлаас хойш хятадууд олон мянган жилийн турш төрөл бvрийн шашны ёслолын vед ялангуяа шинэ оноо угтах vед ногоон хулс модыг гал руу шидэж баяраа тэмдэглэх болжээ. Бөө мөргөлийн шvтлэг ёсоор сарны тооллын 12-р сарын сvvлчийн єдрvvдэд бvх бурхад дээд эзэн Нефритийн Юй Хуандийд тайлангаа мэдvvлдэг байжээ. Бvх ертөнцийн хэрэг явдлыг мэдэгч гэрийн голомтын бурхан тэнгэрийн эзэнд өөрийн зовлон, хvсэл мөрөөдлөө хэлснээр хvмvvс тайвширдаг байв. Гэрийн голомтын бурхан Нефритийн эзэнтэй харьцах ёслол нь Vнэндээ фейервекийн буудлага явуулснаар төгсдөг байв. Ийнхvv хvслээ галаар дамжуулан өргөн мэдvvлэх нь бурхны илгээмжид саад болох хорон муу санааг vргээн зайлуулна гэж vздэг байжээ.

Даогийн гэлэнгийн зарлигаар мөнхийн рашааны эрэлийн нэгэн адил хvмvvс тvvний хамт дарийг хайх болжээ. Одоо бидэнд нэгэнт илэрхий болсон утаат дарийг тэд хар нунтаг хэлбэрээр гаргаж авчээ. Бvх л фейервекийн vндэс болсон энэхvv бодис дахь калийн шvv, модны нvvрс, хvхэрийн харьцаа нь анх нээсэн тэр vеэс өнөөдрийг хvртэл өөрчлөгдөөгvй иржээ. Эртний хятадын энэхvv бvтээл нь хvн төрөлхтний олсон суут зvйлсvvд болох цаас, цай, чvдэнз, цаасан мөнгө зэрэгтэй эн дvйцэх ололт гэдгийг дээрх баримт баталж байна. Ийнхvv  хятадууд дарийг анх нээхдээ цэрэг дайны зорилго огт агуулаагvй байжээ.

Хятадын цаасан буу нь ердөө л дарь болон нойтон шавар дvvргэсэн цаасан хоолой юм. XI-р зуунаас өмнө цаасан бууны хоолойг нарийхан хулсны их биеэр орлуулж байв. Хулс нь дуу чимээтэй шажигнаж шатах ба гал тvvний энд хvрэх vед жижигхэн тэсрэлт vvсгэдэг байна. Хятадын тариачид усанд ууссан нитратыг шvvж хатаасны дараа жирийн vнстэй холих замаар фейервект шаардлагатай дарийг гарган авдаг байжээ.

ХIV-р зуунаас л Хятадууд утаат дарийг цэрэг дайны зорилгоор ашиглахаар туршиж эхэлжээ. 1132 онд хулсны их биеийг ашиглаж vхэр буу бvтээсэн байна. Vvнээс 100 жилийн дараа Монголчуудад бvслэгдсэн Кайфынь хотын хятадууд хотоо хамгаалан байлдахдаа чулуун бөөрөнхий сумаар бууддаг их буу болон дэлбэрэгч бөмбөг хэрэглэж байжээ. Зэвсгийн шинэ төрөл болох эдгээр их буунууд нь дэндvv нvсэр, хvнд, бай онох нарийвчлал муу байсан учир хятадад цааш хөгжөөгvй ба дарийг гагцхvv шинэ жилийн цаасан буу хийхэд тvлхvv ашиглах болжээ.

ХIII-р зуунд хятадын пиротехникчид "тэнгэрийн гал"-ыг төрөл бvрийн өнгө, хэлбэрээр гарган авч чаддаг болсноор фейервек бvтээх урлаг улам нарийн болов. Явуулын худалдаачдын сэтгэлийг өгvvлшгvй хөдөлгөх фейервекийн загварыг 14-р зуунд Европд авчиржээ. Фейервекийн vйлдвэрлэлийн нууцыг хятадуудаас хулгайлсан европын анхны хvн нь тухайн vеийн хамгийн нэрт тагнуулч гэж болох Марко Поло байсан тухай баримт байдаг байна.

ХIV-XV зууны vед фейервекийг бvтээгч шилдэг мастеруудаар италчууд зvй ёсоор тооцогдож байв. Тэд эргэн тойрон хvн хөшөө, vзэсгэлэнт зургаар чимэглэсэн модон индэр тайзан дээр өөрсдийн хийсэн фейервекийг байрлуулж гэрлэн чимэглэлээр гоёдог байжээ. Хvн хөшөө нь амнаасаа галаар тургих ба галын гэрэлд эргэн тойрон чимэглэсэн зургийн vзэмж нь улам vзэсгэлэнтэй харагддаг байна. Өндөр vнээр бvтээгдсэн энэхvv хээнцэр тансаг фейервекийг хааны онцгой өдрvvд болох төрсөн өдрийн баярууд, төрөл бvрийн ёслол, vндэсний шашны баярын өдрүүдэд тогтмол хэрэглэдэг болжээ.

Ийнхvv тэртээ ХУр зууны эхэн vеэс фейервек нь vзвэр vзvvлэн тоглолтын урлаг болон хөгжиж ирсэн гэж хэлж болно. Энэ vед уран баримал, архитектурын байгууламж зэрэг төрөл бvрийн нэмэлт зvйлсийг фейервекийг бvтээхдээ хэрэглэж байв. Өөрөөр хэлбэл тусгайлан зассан тайзан дээр төрөл бvрийн хэлбэр гарган хийсэн фейервекийг суурилуулдаг байсан бөгөөд ийм индэрийг фейервекийн театр хэмээн тэд нэрлэдэг байжээ.

Ингэж фейервек бvтээгдэхvvн буюу бидний нэрлэж заншсан салютын тєрєл улам баяжин өргөжиж, фейервек нь баяр цэнгvvнийг улам тансаг болгодог хамгийн чухал бодит зvйл болжээ. Хятад улс нь фейеревекийн бvтээгдэхvvн хамгийн их хөгжсөн орон төдийгvй дэлхийн олон оронд бараагаа экспортлож байна. Фейервекийн шинэ шинэ бvтээгдэхvvнийг сонирхож авахаар дэлхийн өнцөг булан бvрээс жил бvр олон бизнес эрхлэгчид Хятад орныг зорьдог байна.

Сvvлийн vед манай оронд компани, аж ахуйн нэгжvvд vйл ажиллагаа, бараа бvтээгдхvvн, vйлчилгээгээ танилцуулах реклам сурталчилгаанд болон шоу концерт, тэмдэглэлт ойн арга хэмжээ, сонгуулийн сурталчилсаа, найр хурим, сургууль төгсөлт, төрсөн өдрөөр фейервекийн бvтээгдхvvнийг өргөн хэрэглэж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.