Баярын ширээг чимэх салатнуудын жор

 Шинэ жилийн баярын ширээгээ чимэглэх амтат салатны жоруудыг хүргэж байна.

Грек салат

Arslan.mn

Сонгодог гэдэг тодотголтой энэ салатыг хийхэд хөдөлмөр их орохгүй.

Юу орох вэ:

  • Улаан лооль, өргөст хэмх – тус бүр 2 ширхэг
  • Амтат чинжүү, улаан сонгино – тус бүр 1 ширхэг
  • Фета бяслаг (эсвэл дурын зөөлөн төрөл) – 100 г
  • Ясгүй чидун жимс – 50 г
  • Оливын тос – 3 х.х
  • Нимбэгийн шүүс – 1 х.х
  • Давс, перец

Хэрхэн бэлдэх вэ: Бүх ногоонуудаа дунд зэргийн хэмжээтэй хэрчээд саванд хийнэ. Нимбэгийн шүүс болон тосоо холино. Бэлдсэн соусаар ногоогоо амтлаад сайтар хутгана. Дээрээс нь чидун жимс болон бяслагаа асгана.

Туна болон авокадотой салат

Arslan.mn
Юу орох вэ:

  • Өндөг болон авокадо – тус бүр 2 ширхэг
  • Туна (лаазалсан) – 1 лааз Улаан лооль – 2 ширхэг
  • Сонгино – 1 ширхэг
  • Тос (оливын эсвэл ургамлын) – 2 х.х
  • Яншуй – 1 боодол
  • Давс, перец

Хэрхэн бэлдэх вэ: Авокадог цэвэрлэж нарийхан хэрчинэ. Мөн адил хэмжээгээр өндөг, улаан лоолио хэрчих юм, харин сонгиныг жижиглэж татаарай. Туна загасыг сэрээгээр нухаад бүгдийг нийлүүлж нэг саванд хийнэ. Тос, яншуй, давс, перецээ хийгээд хутгана.

Ногоо, тахианы махтай бүлээн салат

Arslan.mn

Юу орох вэ:

  • Улаан лооль – 3 ширхэг
  • Тахианы цээж мах – 200 г
  • Амтат чинжүү – 1 ширхэг
  • Салатны навч – жижгэвтэр боодол
  • Шарсан цагаан талх – 1 боодол
  • Оливын тос, цуу – тус бүр нь 2 х.х
  • Бальзамын уксус – 1 х.х
  • Давс, перец

Хэрхэн бэлдэх вэ: Тахианы цээж махаа жижиглэн хэрчээд цуу, давс, перецэнд 10 минут орчим амталж орхино. Амтат чинжүү, улаан лоолио хэрчинэ. Тосонд тахианы махаа шараарай. Тэр тосондоо амтат чинжүүгээ хэсэгхэн шарна. Одоо салатаа хийцгээе. Хавтгай том тавган дээр салатны навч, дээрээс нь улаан лооль тавина. Дараа нь шарсан амтат чинжүү, тахианы мах болон шарсан талхаа тавиарай. Одоо салатаа давс, перецээр амтлаад багахан бальзамын уксус цацна.  

Эрдэнэшиш, улаан лоолийн салат

Arslan.mn

Орц:

  • 3 лааз эрдэнэ шиш
  • 2 ширхэг том улаан лооль
  • 1 ширхэг сонгино
  • 4 ширхэг ногоон сонгино
  • 1 ширхэг яншуй
  • 2 ширхэг нимбэг
  • 70 гр цагаан будааны цуу
  • Давс

Хэрхэн бэлдэх вэ: Эрдэнэ шиш, улаан лооль, бүх сонгино, яншуйгаа хамтад нь холиод дээр нь 2 ширхэг лимоныхоо шүүсийг шахаад хийнэ. Дээр нь будааны цуугаа хийгээд хэсэг хугацаанд таглаад хөргөгчинд байлгаад болно. Хэрвээ сонгино багаар хэрэглэдэг бол арай бага хийгээрэй.

Редиск, ногоон огурцы, луувантай салат

Arslan.mn

Огурцы редискээ зураг дээрх шиг хэрчээд, луувангаа үрээд өөрсдийн амталгаанд тохируулан бага зэрэг давсаар амтлан майонезтай хутгаад л бэлэн болно. Хүсвэл нунтаг хар перец нэмж болно.

Тахианы цээж мах, амтат чинжүүтэй нийслэл салат

Arslan.mn

Орц:
-Төмс 1 кг 200 гр
-Лууван 400 гр
-Амтат чинжүү (улаан-1, ногоон-1/2, шар-1/2 ширхэг)
-Ногоон огурцы 1 ширхэг (дунд зэргийн хэмжээтэй)
-Ногоон сонгино 50 гр
-Эрдэнэ шиш 1 лааз
-Тахианы цээж мах 500 гр
-Майонез 500 гр
-Давс

Хийх арга: Тахианы цээж махыг бага зэрэг давстай усанд чанаж болгоод хөргөнө.Сайхан салатны нууц нь төмсөө маш гоё амттай чанахад байдаг. Төмс, луувангаа арилгаад шоо дөрвөлжин хэрчиж давстай усанд чанаж болгоод шүүж хөргөнө. Салатны төмсийг хэзээ ч хүйтэн усанд сойж болохгүй.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ! 2019-12-31 05:16:44
    "Салатуудын жор" гэж бичвэл нэгмөсөн "Салатуудын жорууд" гэж бичих хэрэгтэй болно! Тиймээс "Салатын жор" гэж бичих нь зөв!