Асгарсан шатахууныг саармагжуулах арга хэмжээг авчээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12.34 цагт Баянгол дүүргийн 7-р хороо, ГСССЗТ-ийн урд уулзварт их хэмжээний бензин асгарсан тул аюулгүй байдлыг хангаж өгнө үү гэсэн дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах анги-105, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 20 гаруй алба хаагч асгарсан бензинийг саармагжуулах арга хэмжээг авч ажиллаж байна.

Тухайн газарт “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун тээвэрлэж явсан 6 тн-ын автомашин өгсүүр газар руу өгсөж яваад буцаж алдаж, арын чиргүүлээ мөргөж цөмлөснөөс 1 тн гаруй шатахуун асгараад байгаа юм.

Түүнчлэн аврагчид элс, давсаар асгарсан бензинийг саармагжуулахын зэрэгцээ чиргүүлийн цистернд үлдсэн шатахууныг өөр машинд юүлэх ажлыг гүйцэтгэсэн байна. 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • м 2019-12-31 02:09:02
    Jackknifing boljdee
  • иргэн 2019-12-31 01:57:31
    элс давсаар яаж саармагжуулдаг юм бол оо. Шингээж зайлуулсан л байх. энэ үед гал гарсан бол хэцүүеэ