Хил хамгаалах газрын шинэхэн дарга Ж.Бямбасүрэн гэж хэн бэ

 Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 480 дугаар тогтоолоор Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэнг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар Мөн Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 486 дугаар тогтоолоор Хил хамгалаах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагчаар Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн томилогдон үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Ж.Бямбасүрэнгийн намтар:

Төрсөн газар, он: Улаанбаатар хотод 1976 онд төрсөн

Мэргэжил: Хилийн албаны ажилтан-хуульч, Төрийн цэргийн аюулгүй байдал, оператив тактик-команд штабын мэргэжилтэй.  

Цол зэрэг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 179 дүгээр зарлигаар “Бригадын генерал” цол хүртсэн. Цэргийн шинжлэх ухааны магистр.

Төгссөн сургууль, дамжаа:

  • 1994-1998 онд Цэргийн их сургуулийн /хуучнаар/ Хилийн цэргийн дээд сургууль,
  • 2001-2004 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн академи,
  • 2009 онд мөн академийн дээд курс,
  • 2013-2016 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг тус тус төгссөн.

Гавъяа шагнал:

Цэргийн хүндэт, Их Монгол Улсын 800 жил, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медалиуд, Хүндэт хилчин, Онц Хилчин, Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө, Хилчний алдар I, II, III, Дайчин алдар тэмдгээр тус тус шагнагдаж байсан.

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:

  1. 1998-2000 онд хилийн 0146 дугаар ангид заставын орлогч, заставын дарга,
  2. 2000-2001 онд Хил хамгаалах ерөнхий газрын Хил хамгаалалтын хэлтэст оператив жижүүрийн офицер,
  3. 2001-2004 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн академид сонсогч,
  4. 2004.07-2004.11 сард Хил хамгаалах ерөнхий газрын Хил хамгаалалтын газарт шалган нэвтрүүлэх албаны офицер,
  5. 2004-2005 онд хилийн 0184 дүгээр ангид захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга, 
  6. 2005-2007 онд Хил хамгаалах ерөнхий газрын Тамгын хэлтэст тогтоол шийдвэрийн биелэлт, дотоод ажил хариуцсан ахлах офицер,
  7. 2007-2008 онд мөн газрын Захиргааны удирдлагын газарт Ажлын албаны дарга, даргын зөвлөлийн нарийн бичгийн дарга,
  8. 2008-2009 онд мөн газрын Тамгын хэлтсийн дарга,
  9. 2009-2012 онд хилийн 0286 дугаар ангийн захирагч,
  10. 2012-2013 онд хилийн 0151 дүгээр ангийн захирагч,
  11. 2013-2016 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академид сонсогч,
  12. 2016 оны 07 дугаар сараас Хил хамгаалах ерөнхий газрын Хил хамгаалалтын хэлтсийн дарга, Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга,
  13. 2019 оны 05 сараас Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын даргаар тус тус ажиллаж байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хилчин 2020-05-06 08:36:42
    Сэргэлэн генералын хийсэн бүтээснийг мэдэхгүй хүмүүс зөндөө бий. Шалган нэвтрүүлэх албаа буцааж аваад одоо ажилтнууд ямар байна. Өөрсдөө бид юу хийж бүтээсэн бэ...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-01-06 10:31:01
    Элбэгдоржийн хүн шүү.... Хүрэлсүх сайд бүх салбараа базаж амжихгүй л бна даа.....
    202.179.26.49
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2020-01-02 08:13:41
    Mash mundag hun. Zow hunee tawijee. Alzahgui. Uneheer hun chanartai hun dee.
    192.82.70.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Д 2020-01-02 00:27:22
    Энэнээс өөр томилох хүн байхгүй юу
    203.91.115.55
    Мэдэгдсэн Хариулах
  • нэр 2020-01-02 00:20:35
    Дорнодын заставын унтаахай офицерууддаа хариуцлага тооцоорой. Дайрч өнгөрөх болгонд жижүүрийн офицерууд нь унтаж байдаг. Хаалтан дээр ганц цэрэг
    49.0.137.131
    Мэдэгдсэн Хариулах
  • Ооо 2020-01-01 18:29:19
    Мэргэжилдээ мундаг залуу шүү. Оросд төгссөн сургуулийнх нь ханан дээр онц төгссөөн гээд нэр нь байна лээ.
    103.212.118.109
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-01 06:54:34
    долдой элбэгдоржиин долоогч
    103.229.121.25
    Мэдэгдсэн Хариулах
  • Ахмад хилчин 2019-12-31 08:01:33
    Хилийн цэрэг хэцүү болсон дандаа бие биендээ тал зассан алба болсон шүү өөрийн бодлоор яваарай орлогч нараа соль чадваргүй улс шүү Сэргэлэн ажилд оролцоно шүү
    202.9.40.148
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2019-12-31 17:02:27
      Яг үнэн. Ялангуяа сэтгэлгээний шинэчлэл хийхээр болсон газар. Боловсролгүй соёлгүй нөхдөөр дүүрсэн.
      139.5.219.58
      Мэдэгдсэн Хариулах
  • жирийн иргэн 2019-12-31 05:07:38
    Хил хамгаалах байгууллагад онцгой өөрчлөлт шинэчлэлт хийх цаг нь болсон шүү...Ялангуяа хилийн анги, салбарууд мэргэжилтэй боловсон хүчиний дутагдалд орсон байна...
    192.82.75.109
    Мэдэгдсэн Хариулах
  • ??? 2019-12-31 03:34:28
    Энэ Нэмке харьяа газрын ажилтнуудад орон сууц бэлэглээд байх юм! Төсвийн хөрөнгөөр барьсан сууцыг хувь хүний өмчлөлд бүрмөсөн өгч болохгүй шдээ!!!
    103.26.193.253
    Мэдэгдсэн Хариулах
    • Иргэн 2019-12-31 09:10:23
      Нямка энэ зэргийн юмыг мэдэж л таараа. ААВДАА АВГАЙ АВАХЫГ ЗААНАА ГЭЖ байдаг л юаа
      103.57.93.137
      Мэдэгдсэн Хариулах